Дахин...

627 32 4
                                    

Bill
Худал үгийг мянга давтвал үнэн болдог.Худлаа байсан ч чи өөртөө үнэн гээд итгүүлчихдэг байх.Сүүлдээ Diana-н ярьсан зүйл толгой дотор минь бодит биеллээ олж байгаа аятай тодрон тодорсоор нүдний минь өмнө харагдсан.Тольны тусгал мэт.Уурсан очиж толийг гараараа хага цохичихсон

Утасны бүхээгнээс түүнлүүгээ ярихад гар минь салганаж,зүрх минь хүчтэй цохилж байлаа."Намайг уучлаарай,Миний буруу"гэх үгсийг хэлэхэд намайг хаана байгааг асуусан.

Lyla
-Хаана байгаа юм?
-Утасны бүхээг
-Алхам ч холдож болохгүй шүү
-Ойлголоо

Зүрх минь,тархи минь нэгэн цул болж үүнийг л хоёул хүсэж байсан мэт "гүйгээд оч" дотроос минь цуурайтан,эд эс бүхнээр минь орилно.Зүрх өөр зүйлийг бодож байхад,тархи өөрийг сэтгэдэг.Нэгэн цул болсон нь Bill бүхэлд нь намайг эзэмдсэн хэрэг

Гадуур хувцасаа шүүрч аваад гэрээс гүйн гарлаа.
А-Охин хаашаа ингэтлээ яараа вэ?
Э-Ашгүй тэр 2 учраа олох гэж байх шиг байна

Гүйн гүйсээр 3 байшин өнгөрөөгөөд би түүнийгээ олж харсан дариудаа шууд тэврээд авлаа.Мөрийг нь би зөөлхөн цохисоор...Түүндээ гомдож байсан ч нулимсаар минь энэ бүхэн огт байгаагүй мэт урсан надаас холдсоор байв.Bill нэг гараараа намайг тэвэрч,нөгөө гараараа үсийг минь илнэ.Түүнээс багахан холдоход тэр минь уйлсан байсан ч царайнаас нь зол баяр гийх мэт аз жаргал харагдлаа.

-Чи тэнэг
-Тиймээ би тэнэг
-Чи мангар
-Тиймээ би мангар
-Би ч бас тэнэг бас мангар

Хоёул хөтлөлцөж явсаар (хэдий бид 2 юм яриагүй ч бидний дунд аз жаргалын гал аль хэдийн ассан байсан юм) Bill-н гэрийн гадаа ирсэн байлаа.Өрөөнд нь ороод орон дээр нь суухад нэг зүйл арай өөр байгаа мэт санагдах нь тэр ээ

Bill гарт минь хүрэхэд өнөөх жирвэгнэх мэт цахилгаан гүйдлийн мэдрэмж бүх биеийг минь эзлэв.Үсийг минь хойшлуулаад,хацарт минь хүрч уруулыг минь үнслээ.Түүнийгээ би дэндүү их санажээ.....

Өглөөний нар нүүрэн дээр минь тусахад би босохыг хүссэнгүй.Bill-н цээжийг дэрлээд хэвтээд л баймаар санагдаж байлаа.Дэлхийн таталцах хүч бид 2т дэндүү гэмээр нөлөөлж байа шиг.
Өтгөн хөмсөг,урт сормуус,үнсээд л баймаар уруулыг нь би хараад байв.Муудалцсанаас хойш царайг нь харалгүй хэчнээн удсан билээ дээ
-Цоо ширтэх чинь сайхан байна.Гэхдээ цоорчихвол хэцүү л байх даа
-Хөнгөн инээмсэглээд.Сайхан амарсан уу?
-Дэндүү сайхан
Энэ үед хаалга онгойж ээж нь ороод ирлээ.Бид 2 хоёулаа дээгүүрээ нүцгэн би ялангуяа нүцгэн цээжээ ил гаргачихсан хажуу тийш Bill-г тэврээд хэвтэж байсан болохоор ичиж үхэх шахаж байлаа.Хөнжлөө гялс дээгүүрээ нөмрөөд,цааш хараад хэвтлээ.Ичиж үхлээ,ичиж үхлээ

Чи Намайг Олсон/ Bill Skarsgard/ Mongolian / ДУУССАНWhere stories live. Discover now