Миний Буруу

584 33 6
                                    

Bill
Бие минь энэ нэг сард огцом муудсан.Эмч сэтгэл санаанаас чинь болж огцом муудаад байна гэж хэлсэн.Ээжийг би дахиад л зовоож байна даа.Тамхинаас гарч эхэлж байсан ч одоо бол байнга татаастай.Хааяа гэж дээ бараг байнга өвчнөө мартах гэж уучихаад байгаа.21 хүрээгүй хүүхдэд архи,тамхи худалдаалахыг хориглодог ч би дамын хүнээс олоод л авдаг.Миний сэтгэл үйрээд унасан шилэн эдлэл шиг л болчихсон.Lyla-г би маш их санаж байна.Бурхан минь тэрэндээ тийм үг хэлсэн дээ одоо хүртэл өөртөө итгэдэггүй.Тэр үгийг хэлэхэд чиний гаргасан царай нүдээ аних болгонд харагддаг.Хүн уурын мунхгаасаа болоод хийе гэж бодоогүй,хэлье гэж бодоогүй үгээ амнаасаа унагаачихдаг.

Өнөөдөр гадаа бороо орж байна.Очоод уулзах хүсэл байвч би тийшээгээ зүглэж чадахгүй байна.Орой болтол Lyla-н гэрийн гадаа зогслоо.Тойрч очоод цонхных нь доор очиж зогсоход,дөнгөж өрөөнийхөө гэрлийг асааж байв.Уулзаж чадахгүй хэд хоног ингэж гэрийнх нь гадаа зогсож байгаа гэж санана.Олон хоног шүү.

Дамын хүнээс архи олж уугаад гэр лүү гээ гэлдэрч явлаа.Тэгтэл танил ч юм шиг нэг залуу хажуугаар зөрөхөд хаана харснаа би санав.Lyla-д бөгж өгч байсан залуу байна
-Хөөе чи гээд тэр залууд үг хэлэх завдал олголгүй би цохиж аваад,бид 2ын дунд ширүүн зодоон боллоо.Нэлээн ширүүн шүү.Би бараг зодуулсаар байгаад таарах шив дээ.Тэр залуу газар хэвтэх намайг татан босгож уучлалт гуйгаад:
-Үгийн зөрөөгүй цохисон болохоор чинь нэлээн уур хүрлээ.Намайг Ross
-Bill
-Байз!Lyla-н найз залуу байна тиймүү.Зургийг чинь л харж болохоор сая л саналаа
-...Lyla та 2 их сайхан зохицох хосууд.Чи тэрнийг жаргалтай байлгаж чадна гэвэл би чамд зайгаа тавьж өгч байна
-Чи чинь юугаа яриад байгаа юм.Lyla миний дүү шиг хүн.
-ЮУ!Чи тэрэнд яах гэж бөгж өгсөн юм.Тэгвэл
-Тэр үү?Бид 2 сургуулилт хийсэн ухаантай юмаа.Би өөр хүнд санал тавих гээд
-Би итгэхгүй байна
Би Ross-д яагаад уурлах болсон,түүнтэй харьцахгүй байгаа шалтгаанаа хэлэхэд найзыг минь гомдоосны төлөө гэж нэг сайн цохиж аваад:
-Чи ч тэнэг залуу байна даа.Чи Lyla-д хайртай л бол итгэх ёстой байсан юм.Ямар ухаантай хүн гэхээрээ хүний үгээр үг хийж тэнэгтдэг байнаа.Чамд өөрийн гэсэн ухаан байна уу?

Үнэнийг хэлэхэд би яагаад тийм хурдан Diana-н үгэнд итгэснээ өөрөө хүртэл гайхдаг юм.Юм бүхэн давхцчихсан болохоор эргүү амьтан шиг аашилсан байх.
гээд миний үл ойлгосон өдрийн тухай үнэнийг надад хэлж өгсөн юм.

-Di.г тэгэж хэлнэ гэдэг сонин л юм.Яахав би өөрөө тэрэнтэй яриад учраа олно.Bill чи харин Lyla-тай ойлголцоорой гээд яваад өглөө.

Lyla
Миний зомби байдал арай л дээрдэж байгаа.Di над дээр нэг өдөр уйлж хавдсан нүүртэй ирлээ:
-Яасан бэ?Юу болоо вэ?гэж би түүнийг тэвэрч аваад юм асуугаад байхад надад юу ч хэлэлгүй уйлаад байв.
-Lyla намайг үнэхээр уучлаарай.Bill та 2ын үл ойлголцох болсон шалтгаан нь би.Клубт болсон зүйлийг би жаахан давслаад ярьчихсан юм.Гэхдээ та 2ыг удахгүй учраа олчихно гэж бодсон.Чамайг ийм байдалтай болж бас ингэж удаан муудалцана гэж санаагүй юм шүү.Хүүхдүүдийн надад хэлж байсан тэр худал үгст би бүүр бат итгэсэн байсныг яана.Тэгээд л чамд анхнаасаа битгий Bill-тэй нийл гэж өдөр болгон үглэдэг байсан.Би ёстой тэнэг.Аав өөр хүнтэй болж,биднийг хаяж явах гээд байсан.Та 2ыг жаргалтай байхыг чинь харах бүрт уур минь хүрээд байх болсон.Тэгээд л чамд муухай аашилж,Bill та 2ыг салгачихвал чамайг намайг ойлгоно гэж бодсон юм.Гэхдээ эсрэгээрээ зүйлс болж чамайг гомдоосондоо өөрөө өөртөө уур минь хүрч,тэнэг үйлдэл хийснээ ойлгосон.Дотор минь давчдаад байж суух газраа олохоо байсан.Намайг уучлаарай,уучлаарай Lyla.

Уур минь дүрсхийж Diana-г алгадаад авлаа.Diana баруун хацраа барьсан чигтээ:
-Намайг алгадах чинь зөв.Чиний уур чинь гарч л байвал намайг хэдэн ч удаа алгадсан ч яах вэ гэж нулимстай нүдээрээ намайг ширтэнэ.

Уурлаад,хашгичаад өрөөнөөсөө Diana-г хөөх ёстой байсан байх.Гэхдээ би тэгээгүй.Уур,гомдлын мөр зүрхэнд минь холилдон оршиж байсан ч найзыгаа ойлгохыг хичээж,эцэст би түүнийг уучлахаар шийдсэн юм.Бид 2 шөнөжингөө ярилцсан.Би ч тэнэг,Diana ч тэнэг.

Жинхэнэ найзууд ийм байх ёстой байх тиймүү.Хэдий өөрт нь гэмтэй зүйл хийсэн ч уучлалт гэдэг агуу зүйлээр тэр хүний сэтгэлийг цагаатгаж болно.Бас өөрийнхөө

Diana Bill бид 2ыг эвлэрүүлнэ гэсээр гэрээс гарсан юм.Bill-д зүрхнийхээ гүнээс гомдож байлаа.Хүний үгэнд итгэж байхаар надтай ирээд ярилцахгүй яасан юм бол.Тэнэг,мангар,новш.

Ммм өнөөдөр сургууль дээр таарна гэдгийг мартсан хүнтэйгээ таарлаа.Сонин ч юм шиг.Хачирхалтай ч юм шиг.Хичээл дээр өмнөх шигээ хойноос Bill-н харц цоо ширтэж байгаа нь мэдрэгдсээр байв.Би эргэж хараагүй ээ.

Гэр лүү гээ дадсан замаараа явж байхад замын цаана Bill-н явж байгааг анзаарлаа.Бодоод байсан чинь араас дандаа хүн дагаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсныг саналаа.Гарцаар гарах гээд зогсож байхад Bill-н харцтай мөргөлдөв.Гүнзгий амьсгаа аваад гарцаар гарч байхад Bill-н миний гарнаас барих гэсэн мэт болсноо зүгээр шүргээд өнгөрөв.

Орой болжээ.Өрөөндөө би хий л тааз ширтэнэ хэвтэнэ.Миний нэн тэргүүний хүсэл бол Bill-тэй учраа олох байлаа.Би өөрөө түрүүлж очиж ярилцаад учраа олчихож болно л доо.Гэхдээ дотроос минь үгүй шүү хонгор минь гэсээр байсан юм.Энэ бол эмэгтэй хүний бардам зан байх.

Hozier-Arsonist's Lullabye.н эхлэл хэсгийн аяыг даган аялж байхад утас дуугарлаа:
-Байна уу
-..................
-Хэн бэ?
-..................
-Ярихгүй юм бол яах гэж залгасан юм.Тасаллаа
-Lyla (зүрх минь хүчтэй цохилно)
-Bill
-Намайг уучлаарай.Миний буруу

Чи Намайг Олсон/ Bill Skarsgard/ Mongolian / ДУУССАНWhere stories live. Discover now