First Kiss Just Like a Drug

1K 48 6
                                    

Bil бид 2-ыг сургуулийн хүүхдүүд харах болгондоо нүдээ бүлтийлгэж ирээд,хоорондоо яриад л байдаг байсан бол одоо бараг больсон.Дээр нэг охин надад дээр ирсэнээ 'Яагаад чамайг сонгочихвоо.Арай ч дээ'гэснээ уйлаад яваад өгсөн.Би гайхаад л хоцорсон.Сонин санагдсан л даа.

Di Bill-д дургүй хэвээр.Уулзахаараа хөмхийгөө зууж ирээд,шүднийхээ завсраар 'Сайн уу' гэнэ.Хоорондоо хэрэлдээд байдаггүй ч энэ 2-ыг уулзахаар л таагүй уур амьсгал бүрдээд ирдэг юм.Тэгэхээр нь надад ямар хэцүү байдаг гэж санана.

Бид 2 үерхэж эхлээд хоёр 7 хоног болж байна.Бага хугацаа боловч надад бол урт хугацаа шиг санагддаг.Би Bill-тэй хамт байхаараа их тайван болчихдог.Аавын хэлсэн үгийг сөргөөхөө ч байсан.Энэ их дэвшил шүү.Тэрэнтэй байх энэхүү багахан хугацаандаа ингэж их өөрчлөгдөж байгаа юм чинь цаашдаа би бүүр тэс өөр болох байх

Ингэж өөрчлөгдөж байгаа нь надад их таалагдаж байгаа.Өмнө нь дандаа л уур,ууцаартай явдаг байлаа.Тэгээд л очоод хүүхдүүдтэй хэрэлдэнэ бас зодолдоно.Одоо энэ бүхэн байхгүй болсон.

Diana надтай их сонин харьцдаг болчихоод байгаа л даа."Чи өөрөөрөө биш байна.Чи Bill-д улам таалагдах гэж л өөрөөсөө өөр хүн болон хувирч байна шүү дээ.Битгий ингэ өмнө нь ямар охин байсан тэрэн шигээ л байл даа.Би тэр найзыгаа санаж байна" гэж хэлсэн.Ингэж хэлэхэд нь би их зүйл бодсон.Би үнэхээр Bill-д таалагдахын тулд ингэж байгаа гэж үү?Үгүй ээ биш.Би яг өөрөөрөө л байна.

-Сайн уу Mary
-Сайн уу Lyla
-Яагаад хэд хоног харагдсангүй вэ?
-Эмчилгээндээ яваад.Хар даа миний гар арай дээр болсон байгаа биз
-Тийм байна шд дээ.Ашгүй дээ эмчилгээгээ таслахгүй яваад байвал бүрэн сайн эдгэх нь байна шд дээ
-Харин тэхх
.
.
.
.
-2лаа өнөөдөр мөсөн гулгуурын талбай орох уу?
-Тэгье л даа.Чи гулгаж чадах уу?
-Магадгүй
-Хөөрхий,хөөрхий чаддаггүй юм байна шд дээ
-Чи гулгаад явж бай.Би хойноос чинь зүүгдээд л явж байя
-Яршиг болих уу даа

Ингээд бид 2 мөсөн гулгуурын талбай дээр ирлээ.Хүмүүс ч их байна шүү.
Би канкигаа өмсчихөөд Bill-г хүлээлээ.
-За би болчихлоо
-Анх удаагаа ирж байгаа юм байна тээ
-Үгүй ээ
-Эй тийм л байна шд дээ.Үдээсээ чанга үзээгүй байна.Савж унах гээгүй л юм бол чанга үдэх хэрэгтэй гээд би доош тонгойгоод чанга үдэж өглөө
Босоод Bill-г харсан чинь хачин царайлчихсан зогсож байхын
-Яагаад сонин царайлчихваа?
-Ингэж үдээсээ үдүүлсэн чинь эвгүй санагдаад
-Зүгээр шд дээ.Алив гулгая

Би ч мөсөн дээр гараад Bill-г тоолгүй цааш гулган яваад өглөө.Эргэн харахад Bill хашлага дагаад явж байхын
-Зүгээр яваач ээ
-Унах гээд байна шд
-Унаж байж л сурнаа.Гараа тавиад яв,яв

За би ёстой инээж байгаагүйгээрээ гулгуурын талбайд инээж гарлаа.Bill үнэхээр инээдтэй надлуу дөхөн ирж байв.
Арай чүү явж ирээд миний гарнаас шууд бариад авлаа.
-Намайг анх удаа гулгаж байгааг мэдэж байж хаяад явчих юм.Өөдгүй юм бэ гээд гомдсон царай гаргаж байна
-Одоо тэгвэл бүүр өөдгүй зан гаргалаа.Bye гээд хурдхан шиг гараа аваад цаашаагаа гулган явлаа
-Яах вэ чамайг гүйцэж очоод унагаана даа

Bill миний хойноос явж алдана.Би түүнийг тойрч гулгаад л...Өмнөөс нь хэлээ гаргачихаад л гулгаад л яваад байв.Тэгсэн Bill хэдэн жаахан хүүхдүүдтэй яриад зогсчихжээ.Би тэдний зүг нухацтай харлаа.Нөгөө хүүхдүүд толгойгоо дохиод л над луу чиглэн гулган ирж байна.Би шууд л зугтлаа.Яах гэж байгаан ойлгомжтой.Зальтай юм бэ?Өөрөө миний хойноос гулгаж ирж амжихгүй болохоороо хүүхдүүдийг дайчлаж байгаан байна шд

Би ч хүмүүсийн дундуур баригдахгүйн тулд хурдан,хурдан,сүлжээд гулгаж гарлаа.Эд нар ингэхэд яаж барих гэж байгаан бол?Баригдлаа гэж бодоход яаж ийж байгаад зугтчихна.Арай дээрээс бөөнөөрөө махан овоо болоод уначихгүй байлтай...

Зугтаж явж байгаад харсан чинь өөдөөс минь гараа алдлаад Bill инээчихсэн зогсож байлаа.Би шууд л явж байсан эрчээрээ(зогсож чадаагүй юмаа) очиж мөргөөд,Bill намайг тэврээд хойшоо унах нь тэр.Аз болоход бөөн цасан овоон дээр унасан.
Яагаад цасан овоо байсан бэ?гэж үү цасаар байлдаж тоглох боломж олгох гэж цэвэрхээн цасыг Bill бид 2-ын унасан газар тавьдаг юм л даа

Би босох гэтэл:
-Ингээд хэвтэж бай гараараа намайг тэвэрлээ
Би түүнээс үнэртэх энэ үнэрэнд дуртай.Үнэртэй усны үнэр лав биш
Хацраа наагаад хэсэг хэвтлээ.
Босоод түүнийг хартал нүд нь аниастай байлаа.Яг одоо би түүнийг үнсмээр байна!Би үнсэх гээд уруулаа цорвойлгоод ойртож байлаа.Гэнэт Bill нүдээ нээгээд,нүдээрээ инээж ирээд л үнсчихлээ.

Энэ үнсэлт бол хагас вальс эргэлт байлаа.Бүтэн эргэсэн бол их гоё байх байлаа л даа.
Би босоод цаашаагаа гулгаад яваад өглөө.Дахиад л иччихлээ.Хацар улайж байна
-Hey Lyla
Чигээрээ гулгаж байгаад тойрч эргээд Bill дээр буцаад очлоо.Bill-н царай баярлаж байгаа нь илт.Би урд нь зогсоод тонгой гэж хэллээ.Bill инээгээд л тонгойж байна

Би нүдээ аньж байгаад л үнсэх мөчдөө хүзүүгээр нь тэврэн авлаа.Bill-н гар бэлхүүсээр минь тэврэн авав.Энэ үед тэнгэрт өнгө өнгийн салют буудлаа.Бид 2-ын сэтгэлд мөн адил.Бүх биеэр минь цахилгаан гүйж байгаа мэт таатай нь аргагүй жирвэс хийнэ.Жирийн нэг үнсэлт биш жинхэнэ үнсэлт.Харин үнсэлт маань бүтэн вальс эргэлт боллоо.

Bill
Түүний уруул нь яг л зөөлөн чихэр шиг амттай.Дахин,дахин амтлахаас хэзээ ч буцамгүй бас уйдамгүй.Яг одоо би түүнээсээ уруулаа ерөөсөө салгамааргүй байна

Чи Намайг Олсон/ Bill Skarsgard/ Mongolian / ДУУССАНWhere stories live. Discover now