Баяр хөөр

1K 55 2
                                    

-Тэгье эцэст нь нэг юм ингэж амнаас үг гарах гэж.Ёоох.....
Bill инээгээд:
-Нээрэн гэж үү?
-Би чамаар тоглоогүй ээ
-Тэрийг би мэдэж байнаа.Би ямар их жаргалтай байна гээч
-Би ч бас
-Тиймээ гээд 2 гараа дээшээ өргөлөө
Би ч бас түүнийг даган инээж,хоёр гараа өргөлөө.Хоёулаа яг тоглож байсан тоглоомдоо хожсон хүмүүс шиг л байна

-Даарч байна уу?.Хоёулаа явж халуун юм олж ууя
-Жимстэй цай ууцгаая
-Тэгье
Bill түрүүлж босоод,намайг босоход:
-Чамд бээлий байдаггүй юм уу?
-Байгаа л даа
-Тэгвэл чамд одооноос бээлий хэрэггүй.Би чиний гарыг үргэлж дулаан байлгах болно гээд хоёр гарыг минь яг эртээдийх шигээ дулаацуулж өглөө

Энэ үг...Энэ мэдрэмж...

-Зүүн гараа өгч бай даа
-За өөрийнхөө бээлийг өмсүүллээ
-Хэхэ энийг хардаа миний гар чиний бээлийн дотор живж байна.Гараа хөдөлгөн үзүүллээ
-Бяцхан гарт гээд инээнэ
Баруун гарыг минь атгаад,куртканыхаа хармаанд хийлээ.Шатаар буугаад,сургуулийн хаалгаар гаран цааш явлаа.

-Чи их өндөр
-Тийм шүү
-Өндөр чинь хэд вэ?
-192
-Пооох
-Чинийх?
-168
-Хэхэ
-Юун даа инээгээд байгаан.Тэгэж ярих юм бол эмэгтэйчүүдийн дундаж өндөр юм шүү
-Уурлахаараа хүртэл эгдүүтэй юм
-...
-Хоёулаа ийшээ орох уу?
-Ок
.
.
.
.
-Хэнэггүй тамирчин минь ороолт зүүхэд яадгийн бэ?
-Зүүх л байхдаа
-Ханиад хүрчих юм бол би хариуцахгүй шүү
-Ханиадаа чамд халдаах юм чинь Энэ харж байгааг нь ээ
-Хн
-Юу уух уу?
-Халуун аньсны шүүс
-Би тэгвэл...Чамтай ижлийг ууя

Эххх энэ инээд...Би хайлж байна

Захиалгаа хүлээн сууж байхад Bill миний 2 гарыг атган суугаад,надруу нүдээрээ инээн харсаар л байв.

Урд нь намайг аав л ууртай нь аргагүй яг өөдөөс минь ширтэн сууж байсан болохоос өөрөөр өөр хүн ийм жаргалтайгаар харж байсан удаагүй юм байна.

Ичингүйрээд өөрийнх нь гарыг л ширтэн сууж байлаа.
-Наашаа харахгүй юм уу?
Миний хацар ичингүйрснээсээ болоод улайж байх шиг байнаа.Яаанаа.Халуу дүүгээд байна

Баруун гараараа эрүүнд минь хүрээд дээшээ болгон өөр лүү гээ харууллаа Ээ бурхан минь
-Помидор шиг 2 хацар чинь улайчихаж би шуудхан л толгойгоо доошлуулж,ширээ ширтэв
-Ичээд байгаа юм уу?

Өөрийн мэдэлгүй толгойгоо дохив.Нөгөө нэг түргэн ууртай,ааштай хүн чинь одоо бол шаал өөр хүн шиг болчихож.
-Эгдүүтэй юм бэ дээ.Наашаа хараа царайг чинь хармаар байна
Бага багаар өндийн дээшээ харлаа.Bill инээгээд баруун гараараа хацарт минь хүрч,эрхий хуруугаараа иллээ.Нүдээрээ инээсэн хэвээр... Би яг ухаан алдах нь...Энэ хугацаанд зүүн гараа,нөгөө гарнаас минь ерөөсөө салгаагүй юм байна

Уух юм ирж би түргэхэн шиг гараа аваад хацартаа хүрчихээд,аягаа барин шүүсээ уулаа.Энэ хацрыг дээ.Улайчихдаг нь яаж байгаа юм бол?
Bill-рүү харж чаддаггүй ээ.Өөрийгөө ойлгохгүй л байна шүү.Цонхруу ширтээд,халуун шүүсээ ойчлон ууж сууна би.Гэнэт чаг гэх чимээ гарлаа.Bill утсаа гаргаж ирээд миний зургийг авсан байжээ
-Саяны төрх чинь ямар хөөрхөн байсан гэж санана
Би зүгээр л инээлээ
-Чи надруу бүтэн харахгүй байгаа мөртлөө нүднийхээ булангаар хараад л байхын
-Би тэгсиймуу?
-Аанхан
-Юу л даа.Чамайг надруу ингээд цоолох гэж байгаа юм шиг ширтээд байхаар чинь эвгүй байна шд дээ
-Өө уучлаарай.Эвгүй байдалд оруулах гээгүйм шүү
-Заа зүгээр дээ.Хэт баярласандаа болоод л гэж ойлгоё
-Яг зөв

Бид 2 өөд,өөдөөсөө харан инээцгээлээ.

Хүн хэт баярласнаасаа болоод яг ямар үйлдлүүд гаргадаг бол?Баярлаж байгаа сэтгэлийн хөөрлөөсөө болоод хүн өөрийн мэдэлгүй ямар нэгэн үйлдэл гаргадаг.Тэр нь ямар ч байж болно.Баярлах,хөөрөх гэдэг чинь сайхан зүйл шүү дээ

Чи Намайг Олсон/ Bill Skarsgard/ Mongolian / ДУУССАНWhere stories live. Discover now