Хоёр Согтуу

781 36 0
                                    

Бороо орсны дараах чийгний үнэр хмм хэчнээн таатай үнэртдэгийг та нар мэднэ дээ.

Бид 2т нөмрөх зүйл байгаагүй учир биенийгээ тэврээд хоноцгоосон байлаа.Өчигдөр болсон зүйлийг бодох төдийд л хацар минь халуу дүүгэж,зүрх хүчтэй цохилоод л ирэв.

Bill гэнэт их сонин болчихсон.Гараараа толгой бариад уруул нь чимчигнэж хөдлөөд.Орилох гээд чадахгүй байгаа бололтой шүдээ зуучихсан байсан.
-Bill!!! Bill!!!.Бурхан минь! Яасан бэ!
Би яах учраа ололгүй сандраад гарыг нь салгаад түүнийгээ тэвэрлээ.Нурууг нь илж,үсийг нь үнсээд:
-Одоо тайвширдаа.Хар дарсан юм уу?
Үг хэлэлгүй,толгойгоо дохиж байв.
.
.
.
.
.
Өчигдөр гэртээ хоноогүйг гэрийнхэн мэдээгүй байгаасай л гэж найдья.Юун найдах! сургуулиасаа шууд зугаалаад явчихсан хүнийг мэдэлгүйдээ энэ чинь одоо.
-Намайг бага загнаасай
-Гайгүй байхаа.Болохгүй бол үнэнээ хэлчих
-За тэгэх юм бол шууд алуулна.Аавыг маань мэдэхгүй л байна даа
-Хм
-Зүгээр биз дээ хацрыг нь илэх
-Тиймээ.Айлгасан бол уучлаарай.Одоо ордоо,залганаа гээд үнсэв

Уртаар амьсгаа аваад гэртээ орлоо.Аав,ээж 2 гал тогоондоо сууж байхтай нь таарав.Аав хоолойгоо засаад,нүдээрээ суу гэж байна.
-Юу хийж байгаад ирсэнийг чинь асуухгүй.Гадарлаж байна.Хамгаалалт хэрэглэсэн гэж найдья
Аавыг ийм үг хэлэхийг сонсоод би ёстой гайхаж үзээгүйгээрээ гайхав.Би толгойгоо дохилоо.
-Найз залууг чинь харсаан.Одоо харин тухтайхан танилцмаар байна.Энэ бүтэнсайнд уриарай гэж хэлээд босоод явчихлаа
Ээж надруу муухай харж:
-Чи ямар муухай хүүхэд вэ?
-Яасан бэ?Ээж
-Аав чинь найз залууг чинь харсан байна шд.Уугнь түрүүлж би харна гэж бодож байсан юмсан.Би гомдлоо за юу гээд уруулаа цорвойлгоод,өөр тийшээ харлаа
-Танд зургийг нь харуулах уу?
-Тэгээчээ.Алив харъя
Утсаа хармаанаасаа гаргаад ээжид өглөө.
-Өөхх.Урдаас нь харсан чинь бас ч хүү царай байнаа,байна.Яасан ч өндөр юм.Сагс тоглодог байх тээ.Та 2 цугтаа явахаар яг тэмээ,ямаа 2 шиг харагддаг юм байна лээ.Тэр өргөст хэмх,чи улаан лооль юм байна гээд элгээ тэврээд инээгээд уналаа
-Ээжээ! Та болилдоо
Уугнь бид 2 тэгэж аймар өндөр намын зөрүүтэй харагддаггүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.Аавыгаа дуурайсан нуруулаг хүн шүү дээ би чинь.Ээж маань их шогч хүн л дээ.Намайг даапаалж байгаа нь энэ

-Өчигдөр аав чинь бөөн уур.Lyla-г гэртээ ирж хонохгүй бол ална.Тэр залууг нь ч бас гээд л үглээд л байсан.Ээж нь эелдгээр хэлж үзлээ тэгээд аав чинь бүхнийг ойлгоод тайвширчихсан.Гэхдээ л "Өөрөө хүүхэд байж хүүхэдтэй болчихвол яах юм" гээд үглээд байна лээ.Аав бид 2-ын чинь байр солигдсон байх тиймүү?
-Танд баярлалаа.Ммхан тийн шд.Ингэхэд!(нүдээ онийлгох) Та Bill-г хэзээ дээ хараа вэ.Айн?
-Өчигдөр л харахгүй юу даа.Ээждээ ямар байсныг хэлэхгүй юм уу?
-Эвгүй байнаа
-Охин минь дээ
Ээжид ийм зүйлийн талаар ярих эвгүй байсан ч би бүхнийг хэлсэн.
.
.
.
.
Оройн хоол
Албан ёсоор танилцахаар ирж байгаа болохоор би ямар их сандарч байна гэж санана.Ээж намайг тайвшраад өрөөндөө байж бай гэж хэлээд өөрөө бүх юмаа хийчихсэн.Цайны газарт байхдаа энэ тухай хэлэхэд Bill-н гайхсан бас сандарсан царай одоо хүртэл нүдэнд харагдаад салахгүй байнаа.

Чи Намайг Олсон/ Bill Skarsgard/ Mongolian / ДУУССАНWhere stories live. Discover now