Author's Note:Гарч ирэх дууг сонсонгоо уншаарай
Аймшигтайгаар орилон сэрэхэд аав,ээж хоёр сандран орж ирээд намайг тэвэрсэн.Аав минь намайг тэвэрч,ээж минь миний гарыг атгана.
-Ааваа та Bill.г үхээгүй гээд хэлээд өгөөч дээ.Тэр минь зүгээр л унтаж байгаа тиймээ.Тийм биз дээ.Удахгүй сэрнэ,удахгүй сэрнээ
А-Охин минь хэсэг гацаад Ингээд байх юм бол түүний сүнс нь амгалан нойрсож чадахгүй шүү дээ.Одоо тэрнийг явуулах хэрэгтэй.Өөрийгөө битгий зовоогоод бай л даа.Түүнийг ч гэсэн битгий зовоо.Чамайг ийм байдалтай байхыг харах түүнд хэцүү байгаа шүү дээ.Дараа төрөлдөө дахин учирч илүү урт хугацаанд хамтдаа аз жаргалтай амьдрах болно гээд түүнийгээ тавьж явуул.Тэгэж байж л тэр дахин төрнө шүү дээАавын хэлсэн үг үнэн ч би хажуугаар нь юу ч хэлэлгүй зөрөн өрөөнөөсөө гарлаа.Гудмаар алхаж байхад энд тэндээс түүний минь инээд сонсогдох шиг болоход тэр зүг лүү нь харвал өөр хүмүүс байна.Гарт минь хүрч байгаа юм шиг болоход нь,араас минь тэврэх шиг болоход давхийн цочив.
Энд тэндээс айдас минь намайг бүчин авна.Биеэс минь инч болгоныг үлдээлгүй хазаж,чимхэсээр,зүүгээр шивсээр намайг хэмлэн,үлдсэн жаахан хэсгийг минь муухай инээдээрээ тавлан гаран дээрээ тавьж,дээш шидэн барьж авчихаад буцааж шидээд хайрцаг луу оруулан үүрд тэнд нь үлдээхээр шийдэж байна.
Нүдээ нээхэд сүүмийсэн гэрэл ар араасаа цувран ассанаа буцаж тэгэж унтраад чөтгөрийн гэмээр хангинсан,тавласан инээд чихэнд шуугин сонсогдоно.Чихээ алгаараа даравч сонсогдсон хэвээр.Тэр намайг түлхлээ.Ёроолгүй ангал руу би унаж байна.Унасаар л байна.Тэгснээ одоо би савлуур дээр савлана.Бүр хүчтэй түлхэхэд нь би уналгүй гар,хөлөнд минь утас ээрэгдэж,утсан хүүхэлдэйгээр тоглох аятай надаар хүссэнээ хийлгэнэ.
Нүд минь харанхуйлж юм харахаа болиход,нүдийг минь ухан авч байгаа бололтой гэхдээ надад өвчин мэдрэгдсэнгүй.Би хий л тэгэж бодсон юм байна.Маш аймшигтай өвдөлтийг би мэдэрч байлаа.Өвчнөө гадагшлуулах гэсэндээ би орилно.Тун гунигтай бас тарчлаантай орилоон.Хэлийг минь огтлоход орилоон минь гадна талд биш дотор талд цуурайтан сонсогдож эхэллээ.Өр өвдмөөр...
Өөр нэгэн зүйл нүдэнд минь хатган наав.Дэгээ цээжинд минь зоогоод шууд хүү татан ярж зүрхийг минь авахад дэндүү гэмээр хоосон орон зай надад бий боллоо.Эцэст нь дотор эрхтэнүүдийг минь гаргаж аваад шилэн хоргонд хийгээд шүүгээнд хадгалав.
Хутга ирлэх мэт чимээ сонсогдоход нүүрэнд минь халуу төөнөсөн хатуу зүйл мэдрэгдлээ.Хацрыг минь өнөөх зүйлээрээ зорон үрж байна.Бүх биеийг минь мөн адил.Цээжийг минь буцаагаад яаж нийлүүлснийг би ойлгосонгүй.
YOU ARE READING
Чи Намайг Олсон/ Bill Skarsgard/ Mongolian / ДУУССАН
Fanfiction-Чи намайг хайрласаар л байх уу? -Үүрд.Үүрд хайрлах болно