Энэ жил ахлах сургуулиа төгсөх болохоор их зүйл толгойн дээр бууж байна даа.Хичээлээ сайн давтах,шалгалтандаа бэлдэх,сургуулиуд руу хүсэлтээ явуулах гээд л ажил ундарч өгч байна.
Энэ бүгдийгээ мартчихсан сайхан жаргалтай амьтан хэсэг явсан уу явсан,явсан.Bill-тэй хамт байхаараа хийх зүйлээ таг мартчихаад байдаг юм чинь.Bill надтай хамт байхаараа хичээлээ давтаж л байдаг.Би дэвтрээ дэлгээд суусан мөртлөө түүнийг гөлийгөөд л суучихдаг юм.Гөлийж суухдаа их зүйл мөрөөднө шд дээ.
Одоо ч миний ингэж суух цаг өнгөрсөн.Номын санд ихэнх цагаа өнгөрөөж байгаа.Нүд улаанаараа эргэлдсэн юм л явж байна.Оройхон ороод,ширүүхэн дайрдаг нь миний зан юм даа.Цүнхээ ширээн дээрээ тавиад,орлуугаа би шууд унаад өглөө.Хувцасаа тайлах ч тэнхэл алга.Сүүлийн үед арай их номын санд суугаад,хичээлтэйгээ найзлаад байна уу?Үгүй юу?Энэ ч яахав унтах минь.....
Хацрыг минь хэн нэгний гар илэх үеэр би нойроо харамлаад тэр гарыг цохилоо.
-Цаашаа бай!Намайг тайван унтуул
-Хн.Ууртай гэдэг нь
-Ууртай,ууртай.Би унтаж байна
-Намайг санаагүй юм уу?Би явлаа шүү
-Яваа
-Өө за за.Нээрэнгээсээ явлаа шд дээBill
Түүний минь унтаж байгаа нь хүртэл үнэхээр өхөөрдмөөр шүү.
Нойроо харамлаж байгааг нь хараад байгаарай.Нойрондоо надтай ярьж байгаагаа мэдэж байгаа болов уу?Үгүй л байхаа даа.Намайг байгааг ч мэдэхгүй байна шүү дээ.
Үнэхээр л их ядарсан бололтой.Хичээлээ тоож хийдэггүй хүн чинь одоо бол ёстой хийх шиг болж байгаа.Дээр намайг гэрт нь ирэхэд үсээ дээш хааш яаш шуугаад,сулхан цамц,том өмд өмсчихсөн,ном бариад л явж байсан.Тэр үед миний хэлснийг "Аанхан" гэсэн хариулт өгөөд л болчихсон.Уугнь би болзоонд явъя гэж хэлсэн юм л даа.Lyla-г өргөөд түр хичээл хийдэг ширээнийх нь урдах сандал дээр суулгалаа.Уначих вийдээ!!
Би тэр хооронд орыг нь заслаа.Оронд нь хувцастай оруулж болохгүй болохоор хувцсыг нь тайлах шаардлагатай болов.
Хувцас тайлна гээд бодсон чинь зүрхний цохилж байгааг!Сандраад эхэллээ шүү
Бурхан минь (шүлсээ залгив)Гаднах хүрмийг нь эхлээд тайлав.Ёстой нам унтаж байна даа.За байж энэ цамцыг нь тайлах уу?Энийг нь тайлчихаар дотроо майк өмсөөгүй байвал яана!?Сандарч байна
Ерөөсөө болилоо.Өмд!Бас л тайлах үгүйгээ мэдэхээ байчихлаа.Өмдтэй унтвал тухгүй юм чинь нүдээ аниж байгаад л тайлчихья.
Орондоо оронгуутаа цаашаа хараад хэвтээд өглөө.Толгой дотор ёстой түм буман зүйл эргэлдэж байх чинь!Яагаад сандраад байгаагаа ойлгож байнаа
Түүнийгээ хараад сууж л байя даа.
YOU ARE READING
Чи Намайг Олсон/ Bill Skarsgard/ Mongolian / ДУУССАН
Fanfic-Чи намайг хайрласаар л байх уу? -Үүрд.Үүрд хайрлах болно