Үдэшлэг

1.3K 69 10
                                    

-Би ямар даашинз өмсөх юм бэ?гээд Di уурлаад,доороо дэвхцэж байлаа
-Одоо хүртэл сонгоогүй юм уу?Би чамд хэлсэн шд эртхэн сонго гээд байхад чинь.Цагаа тулгаад мангаагаад байхын
-Ээээ надад өмсөх даашинз ерөөсөө олдохгүй байна уруулаа цорвойлгоод л...
-Над шиг найз чамд байгаагүй бол чи өнгөрөө.Май

Di Хоёр гараа хацартаа наагаад,орилж гарлаа
-Чамайг ярьж байгаад мартчихдаг болохоор чинь би аль дээр авчихсан байсан юм
-Өө,өө бурхан минь.Ямар гоё,тансаг өнгөтэй юм бэ?
-Чи ногоон өнгөнд дуртай.Зүгээр ногоон биш маргад ногоон өнгө шууд л нүдэнд туссан
-Баярлалаа,баярлалаа хайртушка минь.Нээрээ л чи байгаагүй бол би балрах байжээ.Миний найз хамгийн Мундаг нь гээд эрхий хуруугаа гонзойлголоо
Би үсээ хойшоо хальт шидлээд 'Би тэрнийгээ мэднээ' ооё хахаха
.
.
.
.
Үдэшлэг дөнгөж эхэлж байлаа.
Di миний авсан байсан даашинзийг цагаан өнгийн туфльтэй хослуулан өмсч,үсээ шулуун болгосон.Төрөлхийн буржгар үстэй юм.Улаан шаргал өнгийн үстэй болохоор би Dr Who-н Amy Pond гэж хааяа дууддаг.
Харин би хар өнгийн,дээгүүрээ бүхэлдээ биш ч чимэг маркаар орсон торон оруулагатай,нуруу хагас гарсан,доогуураа жаахан дэрвэгэр даашинз,туфль бол энгийн хөөрхөн загвартайг өмссөн.Үсээ бол доогуур хэсгээр нь том,том долгионтой болгож янзалсан.Нуруу хүрсэн урт үстэй болохоор ингэх нь гоё харагдаад байсан юм.Selena Gomez-н нэг дуун дээр гардаг шиг үсээ буржийлгадаг юм билүү гэсэн чинь арзайсан мам шиг харагдах болов уу гээд больчихсон хэхэ

Дахиад охидууд шуугилдаад эхэллээ.Хаалгаар орж байгаа хүн бол мэдээж манай Гоймон баатар.

Хөөх дажгүй харагдаж байх чинь.Хар өнгийн хослол,цагаан өнгийн цамц өмсөж.Цамцныхаа эхний хэдэн товчийг товчлоогүй байна.
Дажгүй харагдаж байна.Яагаад гэхээр надад цамцаа ингэж өмссөн залуус үнэхээр халуухан харагддаг юм
Үс нь байдгаараа,гараараа үсээ хойшлуулсаар орж ирлээ

-Өө үгүй ээ
-Юу!
-Чиний наад байгаа байдал чинь
-Яасын
-Долоовор хуруугаа уруулныхаа өмнө авааччихсан,инээгээд байна шд.Di надлуу хараад толгой сэгсээр байлаа.
-Саяны байдал нь чамд таалагдаж
-Үгүй ээ тэгээгүй
-Чамд хүн таалагдаад эхлэхээр ямар үйлдэл гаргадагийг чинь намайг мэдэхгүй гэж бодоо юу
-Заа за.Хүлээн зөвшөөрье.Баруун гараа урдаа аваад санаа алдаж.Үнэхээр халуухан харагдсан шд дээ.Тийм биз дээ
-Өө ёстой мэдэхгүй.Май наадхаа уу.Тэрнийг харах гэж биш хөгжилтэй байх гэж ирсэнийг санаарай
-Ойлголоо

Чи Намайг Олсон/ Bill Skarsgard/ Mongolian / ДУУССАНWhere stories live. Discover now