-За сайн уу?Bill
Diana миний нэрийг хэлэхдээ дандаа шүдээ зууж байгаад хэлдэг.Яагаад гэдгийг би ерөөсөө ойлгодоггүй
-Сайн уу
-Чамд зав байна уу?
-Байна,байна
-Намайг ховч гэж битгий бодоорой.Чамайг энийг мэдэх хэрэгтэй болов уу гэж бодсоны үндсэн дээр хэлж байгаа юм шүү
-Заа (гайхах).Хэл,хэл
-Удаан уулзаагүй найз маань ирээд бид 3 гадуур зугаалсан юм л даа.Тэгээд хадуураад клуб орсон.Тэнд ууцгаасан бас бүжиглэцгээсэн.Тэгсэн Lyla танай багийн нэг залуутай чухам байж,байж 00 орцгоосон.Тэндээ нэлээн удсан
-Юу гэнээ! (гараа маш чанга атгав)
-Юу болсон нь ойлгомжтой байлгүй дээ
-Чи итгэлтэй байна уу?
-Итгэлтэй байна.Би өөрөө харсан юм чиньАрай үгүй байлгүй дээ гэж бодсон ч Diana ингэж хэлэхэд дотор минь халуу шатах шиг болж шууд заал руу явлаа.
Diana
Төлөвлөгөө амжилттай.Тэнэг амьтан!Bill
Зааланд багийнхнаас өөр хүмүүс алга.Уур минь маш ихээр хүрч байна.Тэрийг олсон дариудаа амьд үлдээхгүй гэдгээ амлая.Zachary-г нүдээрээ хайж байлаа.Lyla арай тэгээгүй байлгүй дээ.Арай!Арай!Тэр Lyla-г....
Хувцас солих өрөөнөөс Zachary ганцаараа гарч ирж байлаа.Би шууд очоод л нүүрэн дундуур нь буулгаад авав.
-Яаж байгаа юм?
-Чи Lyla.тай яасан?
-Аан чиний жимсийг амталсан.Шүүслэг сайхан амттай юм байна лээ.Тийм сайхан жимсийг ганцаараа амтална гэдэг чинь муухай шүү.Хуваасан нь дээр
Дайрин дээр давс нэм гэгчээр энэ үгийг сонсоод би биеэ барьж дийлсэнгүй.Шууд шанаадаад,дахиж цохиод Zachary мөчөөгүй өгөлгүй босч ирээд намайг цохилоо.Угаасаа мөчөөгүй өгөхгүй л дээ.Бид 2ын хооронд эртний зүйл байдаг гэх үү дээ.Тэр бас Lyla.Нэг мэдсэн Zachary-н дээр нь би гарчихсан цохиж байлаа.Нүүрнийхээ өмнө хамгаалах байрлалтай хоёр гараа авсан байв.Ухаан санаа минь өөр газар байна.Эрүүл ухаан гэхээсээ илүү уур намайг эзэмдчихсэн байлаа
-Хөвгүүдээ болиочээ
-Дасгалжуулагчийг дуудахгүй бол болохгүй нээ.Биенийгээ алах нь байна шд
-Тэгэж яах гээд байгаан.Өөрсдөө зохицуулья.
Neil,Nack хоёр намайг чирсээр Zachary-ээс холдууллаа.
-Bill чи чинь яачихаа вэ?
-Та нарт хамаагүй!Цүнхээ үүрээд сургуулиас гараад явлаа.Хичээлд суух хүсэл алга.Яаж!Lyla-г тийм охин гэж бодсонгүй!
Газар ширтэн гэлдэрч явсаар гэрийнхээ үүдэнд аль хэдийн иржээ.Хаалгаа тогшоод гэртээ орлоо.Ээж их л сандарч намайг яагаад ийм байдалтай болсныг асууна.Lyla-руу залгах гэснийг нь болиуллаа.Уур минь одоо хүртэл гараагүй байна.Тамхиа татъя.Тэгвэл тайвшрах биз.Очоод Lyla-с юу болсныг асуумаар байгаа ч нэг юм хөлнөөс минь хойш чангаагаад болдоггүй.
YOU ARE READING
Чи Намайг Олсон/ Bill Skarsgard/ Mongolian / ДУУССАН
Fanfiction-Чи намайг хайрласаар л байх уу? -Үүрд.Үүрд хайрлах болно