Чанёол бид хоёрыг хоолны газар орж ирэхэд цонхны хажуу талын ширээн дээр Чанёолын аав ээж хоёр сууж байлаа.
Чанёол тэднийг хармагцаа биеэ чангалах нь мэдэгдэхэд би түүний гарнаас атгаад: Зүгээр дээ би хажууд чинь байна гэж шивнэтэл над руу зөөлөн ширтэн: Баярлалаа гэж хэлээд миний гарнаас атган алхсаар тэдний ширээнд очин суулаа....
Миний ятгаснаар өнөөдөр Чанёол аав ээж хоёртойгоо уулзахаар болсон нь энэ. Тэр нэг өдрөөс хойш хэдийн хагас жил өнгөрчээ. Эхлээд би Чанёолыг өөрөө хүссэн үедээ ээжтэйгээ уулсан нь дээр гэж бодож байсан ч өдөр хоног өнгөрөх тусам түүнийг хэчнээн их ээжийгээ үгүйлж байгааг хараад сүүлийн нэг долоо хоног уйгагүй ятгасны эцэст энэхүү уулзалтыг товлож чадсан юм.
Бид хоёрын хувьд хамтдаа аз жаргалтай гэгч нь амьдарч байгаа. Яахав хааяа нэг маргалддаг ч энэ тийм ч сүртэй асуудал биш тийм үү? Бас Чанёол сургуулиа амжилттай төгсөж одоо нэг компанид ажиллаж байгаа бол би энэ жил төгсөнө. Гол нь бид хоёр биенийгээ хайрласаар байгаа....
Чанёол бид хоёр оройн хоолныхоо дараа гэр лүүгээ чимээгүй алхаж явлаа. Түүнээс асуухыг хүссэн зүйлс маш олон байсан ч би чимээгүй байхыг илүүд үзсэн юм.....
Усанд орчихоод гараад иртэл Чанёол тагтан дээр юм бодсон шинжтэй зогсож байх нь тэр. Би дээгүүрээ халат нөмрөөд түүний араас гарч ирэн хажууд нь зогстол Чанёол намайг хараад: Усанд орчихоод яасан нимэгхэн гарч ирдэг юм бэ? алив даарчлаа гэж хэлээд намайг урдаа оруулан тэвэрлээ.
Би хойшоо түүнийг налан: Өнөөдөр аав ээжтэйгээ уулзахад хэр байв? гэж асуухад Чанёол хэсэг хугацаанд чимээгүй байснаа миний хацар дээр үнсэн: Баярлалаа гэж шивнэх нь тэр.
Ийм хариулт хүлээгээгүй би бага зэрэг цочирдон: Юунд гэж асуутал тэрээр намайг өөдөөсөө харуулаад: Бүх зүйлд баярлалаа. Хэрвээ чамайг байгаагүй бол би яах байсанаа үнэхээр мэдэхгүй нь. Өмнө нь яаж чамгүйгээр амьдарч байсанаа одоо болтол гайхаж байна. Цаашдаа ч гэсэн үргэлж хажууд минь байж өгөөрэй. Хайртай шүү гэж хэлээд уруул дээр минь үнслээ. Намайг түүнийг эргүүлэн үнсэхэд тэрээр намайг хоёр гар дээрээ өргөн гэр лүү оруулж орон дээр зөөлхөн хэвтүүлээд халатны минь бүсийг мулталлаа....
Чнёолын намайг тэврэх гарыг нь би эвтэйхэн өөрөөсөө холдуулаад босч хувцаслан гал тогоонд орж кимбаб хийж эхэллээ. Учир нь өнгөрсөн долоо хоногуудад би явцын шалгалт өгөөд завгүй байсан болохоор бид хоёр энэ амралтын өдөр ууланд авирна гэж тохирсон юм.
YOU ARE READING
Love is.....
FanfictionЭнэхүү өгүүллэг нь Love is a game, WANNA PLAY???? гэх өгүүллэгийн маань хоёр дугаар хэсэг бөгөөд Stolen Years гэх киноноос сэдэвлэсэн болно. Hope you like it ^_^