Одоо үед...
Мирагийн талаас...
"Чанми ээж нь ирлээ. Ээжийгээ их санасан уу? Уучлаарай. Ээж нь охиныхоо өмнө түмэн буруутай. Одоо ч гэсэн ээж нь уучлалт гуйхаар ирж байна. Уучлаарай үр минь. Ээж нь эндээс холын хол явахаар болсон. Гэсэн ч охинтойгоо сэтгэлээрэй цугтаа байх болохоор чи минь битгий гуниглаарай. Хайртай шүү Чанми"
Би охиныхоо өмнө бөхийгөөд тэндээс гарч ирэхэд Крис үүдэнд хүлээж байснаа намайг харан ирж мөрөөр минь тэвэрсээр машинд суулган бид манай гэрийн зүг хөдөллөө.
Бид хоёр долоо хоногийн дараа явах тул Крис намайг гэрийн үүдэнд буулгаад өөрөө ажлаа зохицуулахаар хоёр хоног хотоос гарах болсноо дуулган яваад өглөө.
Би гэртээ орж ирэн хувцасаа солиод явахдаа бэлдэж эхлэв. Одоо нэгэнт л энд хорогдох зүйл байхгүй учир хурдхан явахыг хүссэндээ эртнээс байраа суллан зарахаар зэхэж байгаа минь энэ.
Хувцас хунараа цэвэрлэн хаяхыг нь хаясаар сүүлийн хогоо гаргаж хаяхаар үүдрүү зүгэлтэл юм унах чимээ гаран гайхан тэр зүг рүү харвал өнөөх хувцасны шүүгээн дээр тавьсан гүйцэт үзээгүй хайрцагтай зүйл минь уначихсан байлаа. Би гаргаж хаях гэж байсан хогоо үүдэндээ үлдээгээд унасан хайрцаг руу дөхтөл нүдэнд минь онгоцны билет тусах нь тэр.
Би гайхан өнөөх онгоцны билетийг гаргаж харвал 2 сарын өмнөх канад явах тийз байснаас гадна миний нэр дээр захиалагджээ. Тэгэхээр би Канад явах гэж байсан хэрэг үү??? Би бүх зүйлийг санаагүй юм гэж үү???
Гайхан зогсож байтал цаах нь талд нэгэн дугтуйтай зүйл нүдэнд минь туслаа. Би түүнийг аван задалж үзвэл дотор нь Чанёол Чанми бид 3-н авхуулсан зурагнууд байв. Зүрхийг минь зүүгээр хатгах шиг болж байсан ч би цааш нь үргэлжлүүлэн үзэж байтал нэг зураг анхаарлыг минь татлаа. Тэр зурагт Чанёол бид 3 инээмсэглэн авхуулсан байх бөгөөд ард нь бид хоёрын тарьсан мод харагдах ажээ.
Энэ модыг Чанёол бид хоёр бал сарынхаа аялалаас явж ирээд энэ модыг суулгаж байсан юм. Тэгээд Чанмигийн төрсөн өдрийн өмнөх өдөр ирж хамтдаа зураг авхуулан, энэ мод Чанми хоёрын хэчнээн том болсныг хамтдаа өтөлсөн хойноо харна гэж ярьдаг байж билээ. Гэвч энэ яриа дөтийхнөөс хэтэрсэнгүй...
Би тэр орой нь гэрээ цэвэрлэчихээд маргааш өглөө нь эртлэн босож мод тарьсан цэцэрлэгт хүрээлэн рүү жоохон юм бэлдээд явлаа.
YOU ARE READING
Love is.....
FanfictionЭнэхүү өгүүллэг нь Love is a game, WANNA PLAY???? гэх өгүүллэгийн маань хоёр дугаар хэсэг бөгөөд Stolen Years гэх киноноос сэдэвлэсэн болно. Hope you like it ^_^