Битгий замхраасай гэж айсаар түүний гаранд хүрэхэд тэрээр шүхрээ миний дээр болгон: Чи ханиад хүрэхийг хүсээ юу гэхэд нь би түүний цээжээр гараа оруулан тэврээд: Чанёол намайг авраачдээ гэж ганцхан өөртөө дуулдахаар зөөлөн шивнэлээ.....
Чанёол надад өөрийнхөө цамцыг өгөөд: Энийг нойтон хувцасаараа солиод өмсчих. Би халуун уух юм бэлдэж байя гэж хэлээд гал тогоог зүглэхэд нь би түүний цамцыг барьсаар угаалгын өрөө орж хувцасаа сольлоо.
Цамцанд нь түүний минь үнэр нэвт шингэсэн байх бөгөөд үнэрийг нь үнэрлэхэд би сая л амьсгалж эхэлж байгаа юм шиг уушиг минь хүчил төрөгчөөр дүүрч байгаа нь мэдэгдэнэ.
Намайг түүний хувцасыг өмсөөд гарж иртэл тэрээр инээмсэглэн миний гарт халуун шоколад атгуулаад: Чамайг хараагүй удсан байна шүү гэж хэлэхэд нь би түүний нүдэнд хурсан гунигийг олж харлаа.
Би өнөөх халуун шоклад руу харцаа шилжүүлэн: Үнэхээр бид..... асуухаас айж байсан тэр асуултаа асуухаар амаа нээтэл түүний утас дуугаран миний яриаг тасалж орхив.
Чанёол над руу харж инээмсэглээд: Утсаар ярьчихаад ирье. Хүлээж байгаарай гэж хэлээд ширээнээс босон унтлагын өрөө рүү ороход би уур нь гарч байгаа халуун шоколадыг ширтсээр үлдлээ.
Эргэн тойрноо эргүүлэн харвал бага сага зүйл өөрчлөгдсөнөөс биш бидний хамт амьдардаг байсан үе шиг л байв. Энэхүү байрны минь өнцөг булан бүрт бидний хамтдаа өнгөрөөсөн тэр бүх дурсамж тодхон хадгалагдан үлджээ.
Би ширээнээс босон гэрээрээ явж эхэллээ. Бидний хамтдаа суугаад зурагт үздэг байсан буйдан, хамтдаа сууж хоолоо иддэг байсан ширээ....
Намайг явсаар буйдан дээр ирж суухад сүүлийн хэдэн өдөр мэдрээгүй амар амгалан намайг бүрхэж өөрийн эрхгүй нүд минь анилдаад ирэв. Хэн нэгэн намайг өргөх шиг болоход бага зэрэг сэхээ орсон ч нүдээ нээж чадсангүй. Тэрээр намайг хоёр гар дээрээ өргөн алхах бөгөөд түүний дулаахан цээжинд шигдэх надад ямар ч диваажингаас илүү их аз жаргалыг мэдрүүлнэ.
Түүний намайг орон дээр хэвтүүлэх мэдэгдэхэд нь би амжиж цамцнаас зуурч чадлаа. Гэтэл Чанёол гарнаас минь зөөлөн атгаж тавиулах гэж оролдоход нь би түүнээс чадахаараа зууран: Битгий намайг орхи. Гуйя би дахиад ганцаараа байж тэсэхгүй нь гэхэд тэрээр надаас салах гэж оролдохоо больсонд би нойрондоо дийлдэн орчноос тасарлаа.
Намайг нүдээ нээхэд Чанёол хажууд минь унтаж байх нь тэр. Зүрх минь түргэн түргэн цохилж биеэр минь халуу дүүгэхэд би түүний цамцнаас атгасан байх гараа анзаарлаа.
YOU ARE READING
Love is.....
FanfictionЭнэхүү өгүүллэг нь Love is a game, WANNA PLAY???? гэх өгүүллэгийн маань хоёр дугаар хэсэг бөгөөд Stolen Years гэх киноноос сэдэвлэсэн болно. Hope you like it ^_^