"Шүхэр өгсөн залуу"

1.7K 132 22
                                    

Би явсаар Чанёолын гэрт орж ирэн өөрийн гэсэн бүх ачаагаа цуглуулаад сүүлийн удаа нэг тойруулж харчихаад ачаагаа аван хаалгаар гарах гэтэл ард "ЭЭЖЭЭ" гэх хүүхдийн шингэн хоолой цангинах нь тэр.

Эмч: Тайвшруулах эмний нөлөөгөөр та хий юм сонссон байж болзошгүй. Түүнээс гадна та дурсамжуудаа санаж эхэлсэн болохоор таны эмний тунг багасгалаа. Гэхдээ эмээ тасалж болохгүй шүү гэхэд нь би зүгээр л толгойгоо дохьлоо.

Чанёолыхоос яваад 3 хоносон ч түүнээс ямар нэг сураг байсангүй. Тэр бүгдийг нүдээрээ харсан ч итгэхийг хүсээгүй зүрх минь одоо болтол түүнийг хүлээх шиг. Яагаад зүгээр л зүрх тархи хоёр минь нэгдэн нэг шийдвэр гаргаж намайг амар тайван болгож болдоггүй юм бол?

Өөрийн гэр гэж хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй өнөөх байранд орж ирэхэд задалж амжаагүй хайрцагтай зүйлс минь бага өрөөнд хөглөрнө. Одоо бүгдийг цэвэрлээд шинэ амьдралдаа л дасах хэрэгтэй.

Хувцасаа сольж үсээ дээш нь боочихоод би хайрцагнуудыг нэг нэгээр онгойлгон доторхыг нь үзэж эхлэв. Хувцас, зарим нэг хэрэглэл гээд онцын зүйлс байгаагүй болохоор тэд нарыг цэгцэлчихээд сүүлийн үлдсэн нэг хайрцгийг нээлээ.

Гэвч тэнд байсан камер нүдэнд минь тусах нь тэр. Тиймээ энэ камерт бидний бал сарын бичлэг тодоос тод үлдсэн байгаа.

Би гүнзгий амьсгаа аваад камераа асаан бичлэгийг тоглуулж эхэлтэл зочид буудлын угаалгын өрөөнд байх Чанёолын төрх гарч ирэв.

Тэрээр инээмсэглээд: Өглөөний мэнд. Пак Мирагийн нөхөр, Пак Чанмигийн аав Пак Чанёол мэндчилж байна. Тэгэхээр би яг одоо маш их жаргалтай байгаа болохоор энэ мөчөө бичлэгэнд үлдээхээр шийдлээ. Учир нь одоо тэр өрөөнд миний эхнэр, хүүхдүүдийн минь ээж унтаж байгаа. Мира чи мэдэх үү? Чамайг миний хажууд байгаа гэж бодоход л би хэмжээлшгүй их аз жаргалтай болдог гэдгийг. Чамайг маш их гомдоож байснаа мэднэ. Гэхдээ тийм надад итгэж одоо миний хажууд байгаад баярлалаа. Чинийхээ төлөө болон ирээдүйд төрөх бид хоёрын хөөрхөн хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийнээ. Тийм болохоор үс минь бууралтаж гүзээ суусан ч гэсэн зүгээр л миний хажууд байж өгөөрэй яг одооных шигээ гэж хэлээд угаалгын өрөөнөөс гаран унтлагын өрөөнд орж ирэхэд би орон дээр тайван гэгч нь унтаж байлаа.

Чанёол орон дээр миний хажууд суугаад над руу камераа чиглүүлэн: Магадгүй одоо энэ эмэгтэйн гэдсэнд миний хүүхэд байгаа гэж хэлэн инээмсэглээд үргэлжлүүлэн: Сайн уу миний үрээ. Чамайг ээжийнхээ гэдсэнд эрүүл саруул бойжиж байгаа гэж аав нь итгэж байгаа шүү. Аав нь чамайг хайраар дутаахгүй өсгөх болохоор гол нь эрүүл саруул өсөх хэрэгтэй шүү. Үнсье. Та хоёртоо хайртай шүү гэхэд нь би цаана нь хөдөлсөөр сэрж байлаа....

Love is.....Where stories live. Discover now