"Дахиад ганцхан удаа"

2K 143 28
                                    

Сонсоод уншаарай ^_^

Гайхан юу унасныг харахаар тонгойтол жоохон хүүхдийн бойтог байх нь тэр....

Би бага зэрэг гайхан өнөөх бойтогийг газраас автал хаалга дуугаран хэн нэгэн орж ирэх сонсогдов. Би өнөөх бойтогийг орон дээр тавьчихаад зочны өрөөнд ортол Чанёол үүдэнд гадуур хувцасаа тайлж байлаа. Би инээмсэглэн түүний хажууд очоод: Ядарсан уу? Чамайг ийм эрт ирнэ гэж мэдсэн бол оройн хоолоо эртхэн хийдэг байж гэхэд Чанёол толгойгоо зөөлөн сэгсрээд: Өнөөдөр би хоол хийх болохоор чи одоо амар. Хэзээ эмнэлгээс гарсан гэж гэр ингэтэл нь цэвэрлэчихсэн юм бэ? гэхэд нь би инээмсэглээд: Одоо унтлагын өрөөг цэвэрлээд л боллоо.... Аан нээрээ би чиний орноос нэг жоохон хүүхдийн бойтог олсон гэхэд Чанёол над руу харснаа: Аан тэр тэнд байсан байх нь ээ. Тэр бойтог чинь Кай Ижин хоёрын хоёр дахь хүүхэд Жининых байхгүй юу? гэх нь тэр.

Би юу гэхээ мэдэхгүй зогсож байтал Чанёол инээмсэглээд: Наад эрүү чинь бүр газар унах нь ээ. Ингэж их гайхах хэрэггүй дээ. Бидний харьцаа сайжирсан гэхэд нь би толгойгоо бага зэрэг сэгсрэээд: Бурхан минь тэр хоёр ч сайн юм аа гэтэл Чанёол чанга инээгээд: заза би усанд орлоо гэж хэлээд угаалгын өрөөг зүглэхдээ инээдээ барьж ядаж байлаа...

Би Чанёолыг усанд орсон хойгуур нь унтлагын өрөөг цэвэрлэж дуусаад хоол бэлдэхээр гал тогоонд орон хөргөгчнөөс хэрэгтэй зүйлсээ гарган тавьж байтал Чанёол ч уснаас гарч ирлээ.

Би түүн рүү харж инээмсэглээд: ямар хоол идмээр байна гэтэл тэр хөмсгөө зангидаад: Би хоол хийнэ гээд байхад чинь. Чи харин өөрөө ямар хоол идмээр байна гэхэд би инээмсэглээд: Тэгвэл хамтдаа хоол хийцгээе гэж хэлээд түүн рүү хартал түүний нүд нь улайсан харагдав.

Би гайхан: Чанёол нүд чинь улайчихаж гэхэд тэр: Аан сая саван орчихсон бололтой гэж хэлээд нухахад нь би: Битгий нух илүү их улайна гэж хэлээд түүний нүүр рүү гараа явуултал Чанёол яг л намайг өөртөө хүргэхийг хүсэхгүй байгаа мэт гэнэт гарнаас минь чанга бариад авах нь тэр.

Цээжинд минь нэг зүйл зурахад гараа татаж аваад: Уучлаарай. Би үргэлж салсан гэдэгээ мартчихаад байх юм гэж хэлээд худлаа инээмсэглэхэд Чанёолын царайд гэмшсэн төрх илрэн: Уучлаарай би ингэхийг хүсээгүй юм шүү. Яагаад ингэснээ өөрөө ч ойлгохгүй байна гэхэд нь би толгойгоо сэгсрээд: Үгүй дээ сая уучлалт гуйх зүйл юу ч болоогүй. Зүгээр л хоолоо хийцгээе. Би гараа угаачихаад ирье гэж хэлээд түүний хажуугаар зөрөн угаалгын өрөө рүү зүгэллээ.

Love is.....Where stories live. Discover now