Унтлагын хувцсан дээрээсээ зузаан цамц өмсөж, өмссөн гуталныхаа үдээсийг нь ч үдээгүй нэгэн бүсгүй такси барин чандар хадгалах газар луу хурдаллаа. Түүний энгэрт нэгэн зураг байх бөгөөд түүнийгээ чангаас чанга тэвэрчээ.
Такси чандар хадгалах байрны урд ирэхэд өнөөх эмэгтэй ухаан мэдрэлгүй шахан явсаар дотогш орон, унаж бүдчин байж 3 давхарт гарч ирлээ....
Мирагийн талаас....
Түүний байгаа газар луу дөхөх тусам хөл минь хүндрэн алхах хэцүү болсоор түүний өмнө ирэхэд газар би сөхрөн уналаа.
Би түүнийхээ зургийг цээжиндээ наасаар "Ээжийгээ уучлаарай. Чамайгаа мартаж чадсандаа итгэж ч өгөхгүй нь. Уучлаарай." Гэхээс өөр үг амнаас минь үл гарна....
Өнгөрсөнд......
"Чанми аавдаа хайртай юу? ээждээ хайртай юу?" гэж Чанёолыг асуухад Чанми жижигхэн гараараа аав ээж хоёрынхоо хүзүүнээс тэврэн: Хоёуланд чинь хайртай гэж хэлээд инээмсэглэхэд Мира Чанёол хоёр зэрэг түүний хацар дээр нь үнсэж, мэргэжлийн зурагчин тэдний аз жаргалтай мөчийг чадварлаг гэгч нь зургийн хальсанд мөнхөлж байлаа.
Чанёол Мира хоёр охиныхоо 3 насны ойн баяраар зургийн цомог хийлгэхээр зургийн студид ирсэн нь энэ юм. Цагаан даашизтай тэрээр яг л үлгэрийн гүнж мэт үзэсгэлэнтэй харагдана.
Чанмигийн зургаа авхуулахыг харж зогссон Мирагийн араас Чанёол зөөлөн тэврээд: "Саяхан л манай гүнж ээжийнхээ гэдсэн дотроос өшиглөж байсан санагдах юм. Гэтэл одоо ийм том болчих гэж" гэж хэлээд Мирагийн хацар дээр үнсэхэд тэр инээмсэглэн: Удахгүй охин минь бага сургуульд орно. Тэгээд ахлах сургуульд бас орно. Магадгүй найз залуутай ч болж болох юм гэж хэлээд инээмсэглэхэд Чанёол Мирагийн хүзүүнд шигдэн: Би хүсэхгүй байна. Охин минь надаас өөр эрэгтэй хүнийг хайрлана гэхээр надад таалагдахгүй байна гэхэд Мира Чанёолыг зөөлөн цохиод: Энэ хүнийг хараад байгаарай. Чанмигийн найз залуу та хоёр тэс өөр хүмүүс. Чи түүний хувьд үргэлж хайрт аав нь байх болно гэхэд Чанёол хошуугаа унжуулан: Чи хүүтэй болохоороо намайг ойлгоно доо гэж хэлснээ ёжтой инээмсэглэн: Чи хүүтэй болмооргүй байна уу гэж хэлээд Мирагийн уруул руу дайрахад Мира уруул руу нь цохиод: Энэ донтой амьтанг хараад байгаарай гэхэд Чанёол инээмсэглэн түүнийг тэврээд уруул дээр нь зөөлөн үнслээ....
*********************************
(Энд гарах гэр бол Ёол Мира Чанми гурвын хамт амьдарч байсан гэр нь. Юу гэсэн үг вэ гэхээр Чанмиг төрөхөд тэр 3 нүүсэн гэсэн үг. Харин Чанмиг өөд болсны дараа Ёол хуучин Миратай амьдарч байсан нэг өрөө байрандаа буцаж ирсэн.)
YOU ARE READING
Love is.....
FanfictionЭнэхүү өгүүллэг нь Love is a game, WANNA PLAY???? гэх өгүүллэгийн маань хоёр дугаар хэсэг бөгөөд Stolen Years гэх киноноос сэдэвлэсэн болно. Hope you like it ^_^