Миний эрэл мухардахад би хаалга налан газар уналаа...
"За гарцгаах уу?" гэж хэлээд Крисыг инээмсэглэхэд нь би итгэлгүйхэн толгойгоо дохив.
Бид хоёрыг байрнаас гарч ирэхэд Крис миний ачааг машиныхаа тээшэнд хийж харин би урд талын хаалгыг онгойлгон дотогш орон суулаа. Толгой дотор минь Чанёолын тэнэг үйлдэл эргэлдэн намайг хором ч тайван байлгасангүй.
Би аль болох тайван байхыг хичээн хойшоо түшлэг налан нүдээ анихад Крис орж ирэн бид онгоцны буудалын зүг хөдөллөө. Цаг эрт байсан болохоор Крис хурдны зам руу орохоос өмнө хөнгөхөн идэх юм авъя гэсээр дэлгүүрийн өмнөх машины зогсоолд машинаа тавихад нь би түүнд машин дотроо хүлээж байя гэж хэлээд үлдлээ.
Явна гэж бат итгэлтэй байсан сэтгэл минь эргэлзэн намайг зовоох бөгөөд өнөөх эвлүүлсэн зураг л нүдэнд минь харагдаад байв. Би гүнзгий аван эргэн тойрноо хартал Чанёол дэлгүүрээс гарч ирэх нь тэр. Би харсандаа итгэж ядан машинаас буугаад сэмээрхэн түүний араас дагаж эхэллээ.
Гэтэл тэр замдаа хэд хэдэн удаа зогсож гар гар хөлөө базаж явсаар холгүйхэн байх эмнэлэг рүү явж ороход би юу болоод байгааг ойлгосонгүй. Намайг эмнэлэг рүү орохоор урагшаа алхтал хэн нэгэн гарнаас минь татан зогсоож, гайхан хартал Крис зогсож байх нь тэр.
Би түүнийг таг мартчихсан байсандаа харамсан харцаа буруултал Крис гарнаас минь барьсан хэвээр: Мира би юмаа цуглуулчихлаа. Одоо явцгаая гэж хэлэхэд би гараа татаж аваад түүний нүд рүү ширтэн: Уучлаарай Крис... Би явж чадахгүй юм шиг байна.... Хэрвээ одоо явбал би хожим харамсаж магадгүй. Би хэд наслахаа мэдэхгүй болохоор харамсах зүйл хиймээргүй байна гэхэд Крис миний гарнаас бариад: Мира чи дахиад сайн бодоод үз. Магадгүй чи надтай хамт яваагүй дээ ч харамсаж болно шүү дээ гэж хэлээд миний нүд рүү ширтэхэд нь би уруулаа хазаад: Тиймээ би харамсах байх. Чам шиг сайн залууг гомдоосондоо хэзээ нэг өдөр харамсана. Гэхдээ... би одоо ч гэсэн түүнд хайртай... гэхэд Крисын гар нь сулран миний гарыг тавьж сулхан инээмсэглээд: Тэгвэл би яаж ч чадахгүй юм байна. Биеийг чинь авч явлаа ч сэтгэлийг чинь татаж чадаагүйгээс хойш хоёр зүрх л зовох байх. Тэгвэл би ингээд явъя даа гэхэд нь би түүнийг тэврээд: Намайг ойлгосонд баярлалаа Крис. Бас уучлаарай гэж хэлээд түүнийг орхин эмнэлэг рүү орлоо.
Гэвч би аль хэдийн түүнийг алдчихжээ. Яахаа үл мэдэн зогсож байтал газар унасан өвчтний бар код анхаарлыг минь татан газраас авч үзвэл Чанёолых нь байх нь тэр.
YOU ARE READING
Love is.....
FanficЭнэхүү өгүүллэг нь Love is a game, WANNA PLAY???? гэх өгүүллэгийн маань хоёр дугаар хэсэг бөгөөд Stolen Years гэх киноноос сэдэвлэсэн болно. Hope you like it ^_^