Ягаад унтаад сэрэхэд бүх зүйл өөрчлөгдчихсөн хэрнээ, дахиад унтаад сэрэхээр өөрчлөгдөхгүй байгаа юм бэ? Чанёолаа чи хаана байгаа юм бэ? Хурдан намайг ирж ав л даа. Хурдан ирж энэ хар дарсан зүүднээс сэрээ л дээ Чанёол аа....
Хэдэн өдөр унтаад сэрсэн ч би өнөөх эмнэлэгт байсаар л....
******************
Өглөөний цайгаа уусны дараахан царайлаг сэтгэл зүйч бүсгүй орж ирэн орны минь хажууд суухад би түүнийг үл тоон цонх руу ширтэж байлаа.
Энэ сэтгэл зүйч бүсгүй над дээр 3 дахь өдөрөө орж ирж байгаа бөгөөд тэр болгонд нь би юм ярихгүй байсаар гаргадаг юм. Энэ өдөр ч гэсэн тэр миний амнаас нэг ч үг олж сонсохгүй гэдэгт би итгэлтэй байна.
Тэрээр над руу харж инээмсэглэн: Кан Мира өнөөдөр ч гэсэн надтай юм ярихыг хүсэхгүй байна уу? гэж асуухад нь би түүнийг үл тоомсорлон суусаар л.
Тэрээр газар ширтэн гүнзгий амьсгаа аваад: Мира би танд ямар хэцүү байгааг ойлгож байна. Тийм болохоор та надад ярьж сэтгэлээ онгойлгох хэрэгтэй. Тэгвэл энэ бүхэн таны алдагдсан ой дурсамжыг санахад тусалж магадгүй шүү дээ гэхэд нь би түүн рүү ширтэлгүй: надад ямар хэцүү байгааг мэднэ гэсэн үү? гэж асуулаа.
Өнөөх эмэгтэй намайг ам нээсэнд урамшсан байдалтай байсан ч өөрийнхөө буруу ярьсныг ухааран: Уучлаарай. Би гадарлана л гэж хэлэх гэсэн юм гэхэд нь би түүний нүд рүү ширтлээ.
Тэрээр юу ч болоогүй мэт миний өмнөөс инээмсэглэн суухад нь би цонх руу ширтэн дахин дуугаа хураав. Энэ мэтээр 1 цаг өнгөрөхөд өнөөх сэтгэл зүйч бүсгүй санаа алдсаар босч явахад нь би унтахаар орондоо шигдлээ. Магадгүй унтаад сэрэхэд зүүд байх ч юм билүү.
"Та сүүлийн 4 жилийнхээ ой санамжыг алдсан байна. Одоо бол 2019 он харин та 2015 оноос хойшхийг огт санахгүй байгаа хэрэг. Гэвч энэ түр зуурых болохоор санаа зовох хэрэггүй, та хэзээ нэг өдөр бүхнийг санах болно. Гол нь тэр хүртэл эмчилгээгээ сайн хийлгэж тайван байх хэрэгтэй. Хэн нэгнээс өнгөрсөн амьдралаа сонссоноор та цочролд орж биеийн байдал тань улам муудах магадлалтай. Тийм болохоор удах ч гэсэн өөрөөрөө санах нь хамгийн чухал. Танаас авсан нарийн шинжилгээний хариу сайн гармагц та эмнэлгээс гарч болно оо." гэж хэлсэн эсмчийн тэр хэдхэн үг намайг тэр чигт нь үгүй хийчихсэн.
Тэдний ярьж байгаагаар намайг ухаан алдсан байдалтай байхад гэрээс минь олон эмнэлэгт ачирч, харин би түүнээс долоон хоногийн дараа сэрсэн юм байх. Гэвч одоо болтол энэ бүхэн зүүд мэт санагдах нь хачирхалтай.
YOU ARE READING
Love is.....
FanfictionЭнэхүү өгүүллэг нь Love is a game, WANNA PLAY???? гэх өгүүллэгийн маань хоёр дугаар хэсэг бөгөөд Stolen Years гэх киноноос сэдэвлэсэн болно. Hope you like it ^_^