Чанёол миний гарнаас зөөлөн атган: Санаа зоволтгүй дээ. Чиний санасан тэр зүйл бол ердөө л нэг бидний маргаан байсан. Тэглээ ч тэр бүхэн өнгөрчихсөн шүү дээ гэхэд нь би түүнээс гараа татаж аваад: Би шөнө болгон боддог. Яагаад бид салсан юм бол? гэж. Бас чиний хувьд хэн болсон эсэхтээ үргэлж эргэлздэг. Миний хувьд чи одоо ч миний бүх зүйл байсаар байгаа. Магадгүй байсаар ч байх болно. Харин би чиний хувьд хэн болсон бол? гэж үргэлж боддог. Миний санасан тэр үйл явдал чиний хувьд өнгөрсөн явдал хэдий ч миний хувьд.... Би дэмий юм яриад байх шиг байна. Одоо чи явдаа. Би чиний хэлсэнд итгэе гэхэд Чанёол уруулаа бага зэрэг хазлаад: Намайг албан тушаал ахиж оройтож ирдэг болоход чи намайг үргэлж унталгүй хүлээж байдаг байсан. Чамайг сэрээхгүйг хичээсээр орж ирэхэд чи буйдан дээр суучихсан "Өлсөж байна уу? хоол халаах уу?" гэж хэлээд инээмсэглэж байдагсан. "Унтахгүй яасан юм" гэхээр эвшээсээр "Нойр хүрэхгүй байсан юм" гэдэг байснаа сүүлдээ "Саяхан сэрсэн юм" гэж худлаа ярьдаг болсон гэж хэлэн инээмсэглээд: Чамайг намайг хүлээж байгаа гэж бодохоор их сайхан байдаг байж билээ гэж хэлээд инээмсэглэхэд нь би инээхгүй байж чадсангүй.
Хэдий түүний ярьж байгаа зүйлс өнгөрсөн цаг дээр байсан ч надад ирээдүйд болох зүйлс шиг төсөөлөгдөж байлаа. Энэ мөчид үүл бүрхсэн тэнгэр шиг байсан сэтгэлд минь нар гийгүүлэх шиг болсонд би сая л нэг юм тайвшрав.
Би үл ялиг инээмсэглээд: Ингээд сонссон чинь яг л ирээдүйгээс ирсэн хүнтэй уулзаж байгаа юм шиг санагдчихлаа гэхэд Чанёол ч гэсэн инээмсэглээд: Одоо тайвширсан уу? гэж асуухад нь би толгой дохиод: Надад чамаас асуух юм байна гэж хэлээд уруулаа хазлаа.
"Бидний дунд хууралт байсан уу?" гэх энэ асуулт түүнээс салсантайгаа эвлэрснээс минь хойш хоолойд минь тулан намайг зовоох болсон билээ. Хэчнээн дотроо үгүй байх гэж бодсон ч юу ч санахгүй байгаа намайг дотроос минь идэж байсан юм.
Чанёол бага зэрэг эмээнгүй: Хариулахыг хичээе. Асуу л даа гэхэд нь би түүнд мэдэгдэлгүй амьсгаагаа гаргаад: Бидний дунд... сайхан дурсамж их байгаа биз дээ гэхэд Чанёол инээмсэглээд: Тэгэлгүй яахав. Үүнд чи итгэлтэй байж болно шүү гэхэд нь би толгойгоо дохиод: Би тэр бүх зүйлийг санахаас айж байсан ч одоо зоригтой болчих шиг л боллоо. Одоо би дурсамжаасаа айхгүй бололтой гэхэд Чанёол толгойгоо дохиод: Одоо унтдаа. Бие чинь их сульдсан байх гэхэд би толгойгоо бага зэрэг сэгсрэн: Үгүй ээ нойр хүрэхгүй байна гэж хэлчихээд араас нь өөрийн эрхгүй эвшээлгэчихэв.
YOU ARE READING
Love is.....
FanficЭнэхүү өгүүллэг нь Love is a game, WANNA PLAY???? гэх өгүүллэгийн маань хоёр дугаар хэсэг бөгөөд Stolen Years гэх киноноос сэдэвлэсэн болно. Hope you like it ^_^