Чанёол: би Чан у гэх тэр бяцхан чөтгөрт чамайг алдмааргүй байна. Оронд нь Чан у шиг олон бяцхан чөтгөртэй болоод хамтдаа урт удаан амьдармаар байна. Миний эхнэр болооч гэж хэлээд инээмсэглэлээ....
Бид хоёр хуримынхаа даашинзыг сонгочихоод гэрийнхээ үүдэнд хамтдаа салхилан сууж байтал гэнэт Чанёол миний гэдсэн дээр гараа тавиад: гэдэс чинь томрохгүй л байна даа. Би юуг буруу хийгээд байгаа юм болоо гэж хэлээд царайаа барайлгах нь тэр.
Би түүнийг гарыг цохиод: Донтой амьтан. Бүр хэлэх үг олдохгүй нь ээ чамд гэтэл тэрээр том нүдлэн: Энэ хүүхний ярьж байгааг хараад байгаарай. Тэгвэл чи яах гэж энэ донтой амьтантай гэрлэхийг зөвшөөрсөн юм. Одоо угаасаа өнгөрсөн би чамайг нэгэнт өөрийн болгочихсон болохоор хаашаа ч зугтах аргагүй за юу гэж хэлээд гарнаас минь чанга атгалаа.
Би Чанёол руу муухай хараад: Муу чөтгөр. Гэрлэх санал тавьсан нь ийм учиртай байж л дээ. Бурхан минь би тэр үед юу бодож чиний гэрлэх саналыг зөвшөөрөвөө гэтэл тэрээр инээмсэглээд: Хуримаа урагшлуулах хэрэгтэй юм байна даа. Тэгэхгүй бол Чан у золигт эхнэрээ алдах нь ээ гэхэд нь би Чан у-г бодон өөрийн мэдэлгүй писхийтэл инээчихлээ.
Гэтэл ард "Та худалч" гэх жоохон хүүхдийн шингэн дуу гарахад нь гайхан хартал Чан у нүдэндээ нулимстай зогсож байх нь тэр.
Би тэр даруй Чанёолоос гараа аван босоод Чан у руу дөхөн: Чан у эгч тайлбарлая гэтэл тэрээр гартаа байсан жижигхэн төмөр машиныг шидээд цаашаа гүйгээд явчихлаа.
Гэтэл Чанёол газраас өнөөх машиныг нь аваад: Би ярилцах хэрэгтэй байх. Гэртээ ороод хүлээж байгаарай гэчихээд Чан у-гийн араас гүйхэд нь би хэдий дэмий амаа ангалзуулсаар ард нь үлдэв.
Гэртээ орж ирэн хувцасаа сольчихоод Чанёолын орж ирэхийг хүлээн нааш цаашаа холхиж байтал тэрээр гаднаас нүүрэндээ том инээмсэглэл тодруулсаар орж ирлээ.
Би шуудхан түүнийг тосч очоод: Юу болсон Чан у-д тайлбарласан уу? гэтэл тэрээр нүдээ эргэлдүүлээд: Чамайг тэр хүүхдэд юу хийснийг үнэхээр мэдэхгүй нь. Хэрвээ тэр аргаа бусад эрэгтэйчүүдэд хэрэглэх юм бол тэр үед өөрийгөө үхсэн гэж мэдээрэй гэж хэлээд зөөлөн инээмсэглэхэд нь би нурууг нь цохиод: Маяглаад байлгүй юу болсныг хэл л дээ гэтэл тэрээр миний гарнаас татан цээжиндээ зөөлөн тэврээд: Ямар ч гэсэн энэ удаа чамайг Чан у-с авч чадлаа. Дахиж битгий эрэгтэйчүүдтэй оролцолдоорой. Би тоглоогүй шүү гэхэд нь инээмсэглэн түүнийг зөрүүлж тэврээд:Ойлголоодоо. Одоо надад юу ярьснаа хэлчих гэтэл тэрээр мушилзаад: Чшш. Эрчүүдийн нууц болохоор юу ч битгий асуу. Би нэг л зүйлийг амлах байна. Чан у одоо дахиж чамайг эргүүлэхгүй ээ гэж хэлээд инээмсэглэхэд нь би түүнийг зөөлөн цохиод: Тэнэг. Би яахав дээ чиний хажууд байж л байна ш дээ. Гол нь хүүхдийн сэт....
YOU ARE READING
Love is.....
FanfictionЭнэхүү өгүүллэг нь Love is a game, WANNA PLAY???? гэх өгүүллэгийн маань хоёр дугаар хэсэг бөгөөд Stolen Years гэх киноноос сэдэвлэсэн болно. Hope you like it ^_^