Түүнийг харсандаа бага зэрэг балмагдан зогсож байтал шатаар хүн өгсөх сонсогдон харвал Крис ирж байлаа. Тэрээр өгсөж ирснээ Чанёол бид хоёрыг хараад нүүрэн дэх инээмсэглэл нь бага зэрэг арилан: Би танайд шүхрээ орхичихлоо гэж хэлэхэд Чанёол эргэж харан тэр хоёр харц тулгарах нь тэр...
Гэтэл Крис дахиж нүүрэндээ инээмсэглэл тодруулаад Чанёолын хажуугаар зөрөн миний урд ирснээ гарнаас минь шүхрээ аваад: За тэгвэл дараа уулзъя гэж хэлээд инээмсэглэн миний хацрыг илэхэд Чанёолын царай хувьсхийх нь ажиглагдав.
Крисийг явсны дараа би Чанёол руу хараад: Ямар хэргээр энд гэтэл тэр утсаа миний урдаас харуулаад: Өглөө сэрсэн чинь шөнө чамаас мессэж ирчихсэн байсан юм. Тэгээд л санаа зовоод гэхэд нь би өөрийнхөө явуулсан мессежийг уншлаа.
"Чамайг өөр хүнтэй байхыг хараад үхмээр болох юм. Надад чамгүйгээр амьдрах хүсэл алга" гэж алдаатай бичсэн байх нь тэр.
Би уруулаа хазан: Уучлаарай. Өчигдөр жоохон хэтрүүлчихэж. Дахиж намайг иймэрхүү зурвас илгээвэл тоох хэрэггүй дээ. Чамаас саллаа гээд би амиа хорлохоор тэнэг биш гэхэд Чанёол санаа нь амарсан байртай толгойгоо дохиод: Саяны залуу? Гэхэд нь би түүнээс харцаа буруулан: Дээр танилцсан юмаа. Өчигдөр таараад намайг хүргэж ирсэн... гэж хэлээд түүнийг царайг харахаар толгойгоо өргөлөө.
Гэтэл Чанёол инээмсэглээд: Сайн залуу шиг санагдлаа. Хэрвээ чамд ямар нэгэн юм тохиолдвол заавал холбоо барина шүү. Би чамайг хамгаалах болно гэхэд нь би амьсгалаа түгжин инээмсэглээд: Ойлголоо. Одоо явдаа би орж амрах хэрэгтэй байна гэхэд Чанёол толгойгоо дохин: Биеэ сайн бодоорой гэж хэлчихээд зүгээр л эргэж хараад яваад өгөв.
Түүнийг явуулчихаад би цонхон дээр очин түүний орцноос гарч ирэхийг хүлээн зогстол тэр маш тайвнаар гарч ирэн машиндаа суугаад эргэж ч харалгүй явахад би хөл дээрээ тогтож чадалгүй газар уналаа...
Сарын дараа...
"Мира намайг сонсож байна уу?" гэх дуугаар би ухаан орон урагшаа хартал Крис инээмсэглээд: Захиалгаа өгцгөөе гэхэд нь би инээмсэглэн хоолны цэсийг аван хамгийн эхэнд харагдсан хоолоо захиаллаа.
Гэтэл Крис над руу санаа зовсон байртай хараад: Юуг тэгтлээ их бодоод байгаа юм гэхэд нь би зүгээр л толгойгоо сэгсэрлээ.
Крис бид хоёр болзох болоод хэдийн хагас сар өнгөрчээ. Түүнтэй байхад их хөгжилтэй байдаг болохоор би түүний хажууд Чанёолыг санадаггүй ч түүнийг надаас холдоход л Чанёолын үлдээсэн хоосон нүх цээжин дотор минь харлан намайг зовоодог байв.
YOU ARE READING
Love is.....
FanfictionЭнэхүү өгүүллэг нь Love is a game, WANNA PLAY???? гэх өгүүллэгийн маань хоёр дугаар хэсэг бөгөөд Stolen Years гэх киноноос сэдэвлэсэн болно. Hope you like it ^_^