Утаснаасаа огт харцаа салгахгүй ширтэж нилээн удаан суусан бололтой хэдийн Тэхён дэлгүүрээс хүнс аван ороод ирчихсэн байв.
Тэр авчирсан зүйлсээ гал тогоонд оруулж тавьж байлаа-"Тийм их юм авч чадсангүй...чамд бол хэдэн өдөрт болчих байх" гээд тэр саяхан авсан мөхөөлдөсөө барьсаар хажууд ирж суув
-"Баярлалаа" гэж хэлэх минь ямар ч нүүрний хувиралгүй мөн сэтгэл хөдлөл харагдаагүй бололтой
-"Чамд ямар нэг юм болсон юмуу?" гэж түүний асуух нь яг л бодлыг минь уншсан мэт...
-"Үгүй дээ...зүгээр" "Харин чи ямар хурдан явав?"
-"Би эндээс гараад яг хагас цаг болсон байна" гээд тэр бугуйн дахь цагаа харан толгой дохиж байлаа.
Ширээн дээр байх утас руугаа нэг харж дараа нь гар руугаа хараад байгааг минь тэр аль хэдийнээ анзаарчээ
-"Нээрээ...Энд чи амьдардаг гэсэн биздээ?, олон жил эзэнгүй байсан юм шиг санагдаад байх юм" гэж Тэхён нөхцөл байдлыг өөрчлөх гэсэн мэт хөгжилтэйгөөр ярьж байв.
-"Бага байхдаа ээж аавтай амьдардаг байсан юм аа...гэхдээ тийм ч удаан биш ээ"
"Би энд байх их дуртай" гэж хэлээд инээмсэглэхэд Тэхён толгой дохиж эргэн тойрныг харж байтал маш чангаар түүний гэдэс дуугарах нь тэрБи түүнийг шоолж инээгээд тэр ч бас инээсээр сүүлдээ бүүр нүднээс нулимс гарах шиг
-"Ямар нэг юм хийж идэцгээе" гэж хэлээд босч Тэхёны авчирсан зүйлсийг гарган хоол хийх хүнс ялгаж тавьлаа...
Араас Тэхён утсыг минь барьсаар ирэн "Мессеж ирсэн" гээд өгөв
"Бидний анх уулзсан газар хүлээж байя,хаягийг нь хэлүүлэлтгүй мэднэ гэж бодож байна...хурдан ирээрэй"
Би очих ёсгүй...үгүй ээ болохгүй гэвэл илүү тохирох юм шиг байна.Тэр үнэхээр зальтай юм
-"Хэн юм? Яагаад ингэтлээ бодлогошроод эхлэв?"
-"Хэн ч биш дээ, хэрэггүй зүйл"
Шөл буцалгаж, хачир бэлдэж, хоол идэж байхад ер нь дуудлага авснаас хойш толгойд янз бүрийн бодол эргэлдээд, эргэлзээ төрөөд байх юм...Бэкхёнтой ярьснаас хойш хэдийн хоёр цаг өнгөрсөн байлаа
Мэдээж тэр одоо явчихсан, намайг хүлээгээд суух хүн биш...
-"Юу болсон юм, хэлэлдээ" Тэхён зурагтны өмнө суусан ч шал өөр зүгт гөлөрч буй надаас асуув.
BẠN ĐANG ĐỌC
~[Дууссан]•YourHeart•[Mongolian]
Lãng mạn💕Чиний гэсэн бүхнээр дүүрэн гайхамшигт ертөнц...нэрлэ гэвэл магадгүй Heart гэдэг нэр өгөх байх...💕