(11)~Шантарч байна~

1.8K 115 14
                                    

-"Хаалгаа тайлахгүй юмуу" гэж Сэүн надаас асуухад л нөхцөл байдал бодит гэдгийг ойлгов

Хэрвээ Бэкхён байвал яах вэ...

Дэмий зогсоод ямар ч нэмэргүй... хаалганы бариулаас барин удаанаар доош даран хаалгыг нээв

-"Ямар уддаг юм, санаа зовоочихлоо" гэсээр Тэхён хаалганы гадаа зогсож байлаа

Санаа амрах шиг...Сэүнээс бас Бэкхёнаас айх шалтгаан байхгүй байхад буруу хэрэг хийсэн хүн шиг л

Сэүн бидхоёрыг харж байхад Тэхён зөрүүлэн Сэүн рүү харж байв.

-"Би ч явъя даа" тэр гарах гэж алхан Тэхёны хажууд зогсоод түүнд хандан
-"Буруугаар ойлгох хэрэггүй шүү, тэр надад зүгээр л тусалсан" гээд гэрээс гарлаа

Түүнийг гарсны дараа үүдний ханыг налан доош харан суухад Тэхён хажууд минь суув

-"Тайлбарлах гэсний хэрэггүй ээ, хүссэн үедээ хэлж болно...би чамайг хүчлэхгүй" гээд тэр толгойг минь мөрөн дээрээ тавьлаа

-"Баярлалаа...хажууд минь байдагт, чи бол жинхэнэ найз"

-" Жинхэнэ найздаа хоол хийгээд өгөөч, яг өлсөж үхэх нь" гэж хэлэхэд нь инээхгүй байж чадсангүй
°
°
°
°
°
Хэдэн өдөр гэртээ очоогүй...аав мэдээж санаа зовоогүй, хэрвээ санаа нь зовж бага ч болов анхаардаг байсан бол өдийд ядаж нэг залгасан байх байсан

Аавын Гэрийн гадаа машинтайгаа ирэн тайвнаар ортол үүдэнд нь хэдэн гутал байв, Гэрт өөр хүн ирсэн бололтой.Дотогш ороход үйлчлэгч нар бүгд завгүй, зочны өрөөнөөс хүмүүсийн чанга чанга ярих сонсогдож байлаа

-"Хэн нэгэн ирсэн юм уу" гэж хажуугаар яаран алхаж байсан үйлчлэгч эгчээс асуухад

-"Тийм ээ, хатагтай"

-"Хэн юм?"

-"Аавын тань чухал ажлын хамтрагч гэж сонссон" гээд тэр их л яаруу цааш явчихав

Би чимээгүйхэн өрөөндөө орон хэрэгтэй зүйлсээ аваад гарахыг хүсч байна...Дээшээ өрөөнд орохын тулд заавал ч үгүй тэдний нүдэнд харагдах гээд байдаг...

Хурдхан очиж ирсэн гэдгээ хэлэн, тэдэнтэй мэндлээд дээш гарахад хэцүү зүйл байхгүй ээ Раин...

-"Би ирлээ" гээд бага зэрэг бөхийн мэндлээд эргэж хартал аав ширүүхнээр

-"Зочидтой мэндэл, Раин" гэж хэлэв

Би буцаж эргээд -"Сайн байна уу Пак Раин гэдэг" гэж хэлэн тэдний зүг хартал

Энэ чинь...Өө үгүй дээ,тэр энд юу хийж байдаг билээ

~[Дууссан]•YourHeart•[Mongolian] Donde viven las historias. Descúbrelo ahora