(19)~зүрхэндээ багтаагаач~

1.9K 108 21
                                    

Дуугаа дуусчихвал дахиж эхлүүлээд сонсоорой энэ дуу их таалагдсан бас үг нь их гоё
Baekhyun, Chen, Xiumin-For you 💖

•Хайр хэдий сайхан ч үр дүн нь үргэлж аймшигтай

☘☘☘

Бид онгоцонд ус дүүргээд хамтдаа хэвтэж байлаа...Бэкхён үе үе санаа алдах нь түүнийг зовоох ямар нэг зүйл байгааг илтгэнэ, яг үнэндээ тэр сүүлийн хэд хоног үргэлж л ийм байдаг болчихсон...

-манай төгсөлтийн баяр дараа долоо хоногт болно...

Тэр усан дотор гарыг минь илж, юу ч хэлсэнгүй харин хөнгөхөн толгой дохив

-би тэр өдөр чамтай хамт байхыг хүсэж байна, мэдээж болохгүй л дээ

Санаа алдаж толгойгоо өргөн түүний нүд рүү ширтлээ...гэтэл Бэкхён дээш өндийн уснаас гарч алчуур аван бэлхүүсээрээ ороогоод толины өмнө зогсов

-Яагаад юу ч хэлэхгүй байгаа юм!

Тэр дахиад л юу ч хэлсэнгүй...дотроос минь бага зэрэг уур бухимдал хатгаж эхлэнэ

-Бидний харилцаа яагаад ийм болоод байгаа юм бээ...

Бэкхён шилэн тавцан дээр гараараа тулж зогсоод санаа алдаж байв.Би түүнийг араас нь тэврэн зогслоо

-юу болсон юм, чамайг юу зовоогоод байгаа юм надад хэлэлдээ

-би яах ёстой, юу хийх ёстойгоо ойлгохгүй байна Раинаа
Би түүнийг зөөлөн эргүүлэн өөр рүүгээ харуулан нүд рүү нь ширтлээ...урд өмнө нь харагдаж байгаагүй харц түүнээс харагдана

-надад хэлж болохгүй гэж үү

Тэр миний нүд рүү удаанаар ширтлээ

-юу ч болсон надад итгэнэ тийм үү? Юу ч болсон намайг орхихгүй гэж хэлээч

Тэрэнд минь их хэцүү байна... Би мэдрээд байна, үнэхээр яаж ч хүссэн орхиж чадахгүй шүү дээ

-Би үргэлж чамтай хамт

🌸🌸🌸🌸🌸

Утас чичирхийлж саяхан унтсан намайг сэрээлээ...Бэкхён залгаж байв гэхдээ цаг шөнийн 3 цаг болж байна

-Бэкхён... зүгээр үү?
Би орноосоо шууд л өндийн айдастай асуулаа

-Гараад ир гадаа чинь байна
Түүний хоолой бага зэрэг сөөсөн байх ба их тайван хэллээ Би утсаа хурдхан таслаад дээгүүрээ нимгэн куртик өмсөн гэрээс бараг л гүйж гарав

~[Дууссан]•YourHeart•[Mongolian] Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang