Baekhyun-That one person, you
хэрвээ дуу нь болохгүй бол youtube-c ингэж хайгаад сонсож уншаарай 🌺Цэнхэр...улаан...шар...замын хажуугийн моддыг өнгө өнгийн гэрлээр чимжээ, Зул сарын уур амьсгал ороод үнэхээр сайхан юм аа❄️☃
Цагаан том ороолтондоо шигдэн тайван алхав, хичнээн дулаахан бас тайван гээч...Бид солонгост буцаж ирээд нилээдгүй хугацаа өнгөрсөн, энэ хайр яг л хөдөлгүүр нь эвдэрсэн машин шиг юм...Гэнэт хурдлана хаяа бүүр зогсчихно...бүх зүйл хэцүү болж маш их асуудлууд хурдаа авч гарч ирээд биднийг зовоодог хэдий ч Бид нэгнийгээ хайрласаар л байдаг...харин заримдаа гэнэт л зогсчихно эсвэл тайван удаан явж эхэлнэ...түүний намайг гэх хайр ч бас зогсчихсон мэт санагдах юм
Нүдний үзүүрт нэгэн зүйл гялалзаж анхаарлыг минь татаж эхлэв... Бэлэг дурсгалын жижиг дэлгүүрийн урд цонх руу ширтсээр зогслоо,
~🌟All With You🌟~
Гэсэн жижиг хээнцэр бичигтэй бугуйвч нүдэнд өөрийн эрхгүй тусаж харц салгаж үл чадна...халаасанд байх утсаа гарган түүн рүү догдлон залгав
-Юу хийж байна? Инээмсэглэсээр түүнээс асуухад тэр нойрмог байгаа бололтой сул ярьж байв
-Унтчихсан байна...ирэх болоогүй юмуу
-очиж байна аа...гадаа гоё байна хоёулаа зугаалах уу
Цаг оройн 7 30 болж байсан учир бид болзоход яг тохирно, би үнэхээр догдолж бас баярлаж түүнээс асуулаа
-Хүйтэн байна шдээ...би ядраад байнаа дараа гарцгаая мм?
Хормын дотор л инээмсэглэл замхарч түүнд юм хэлсэнгүй утсаа таслав,
Бэкхёны энэ тоомжиргүй гэх үү эсвэл халамжгүй занд би үнэхээр гомдож байна 10 сараас хойш тэр нэг л сонин болчихсон, надтай хамт байж ухаан санаа нь тэс өөр газар байгаа мэт, заримдаа бүр миний ярьсан зүйлийг ч сонсоогүй байдаг...
Дахин нэг удаа цонхны цаанаас өнөөх бугуйвчийг хараад урагш харан алхлаа
•Раины зогсож буй замын нөгөө талаас Бэкхён энэ бүхнийг харан зогсоно...Раиныг дэлгүүрээс бага зэрэг холдоход нь Бэкхён дэлгүүрт орон түүний нүд салгаж чадахгүй байсан хос бугуйвчийг жаргалтайгаар худалдан авч эргэн тойрныг харан тайван алхах Раины зүгт харж инээмсэглэн зогслоо...•
•Бэкхён багагүй холоос Раиныг даган удаан алхаж явав...Раины инээмсэглэн ийм тийш харсаар алхахыг харж явах нь Бэкхёнд үнэхээр жаргалтай байсан юм•
![](https://img.wattpad.com/cover/76736799-288-k512140.jpg)
ESTÁS LEYENDO
~[Дууссан]•YourHeart•[Mongolian]
Romance💕Чиний гэсэн бүхнээр дүүрэн гайхамшигт ертөнц...нэрлэ гэвэл магадгүй Heart гэдэг нэр өгөх байх...💕