Түүнийг эмнэлэгийн орон дээр дусал залгуулан унтаж байхыг харах үнэхээр зүрх өвтгөм...яг л бүх зүйл надаас болсон мэт, би хамгийн буруутай муу хүн юм шиг санагдах юм
Лэсс эмнэлэгийн өрөөнд орж ирлээ, тэр ч бас гэмшсэн харагдав
-Түр ярилцъя...
Би түүний хэлснийг сонсоогүй мэт Бэкхёны гараас атган суув, ярилцах зүйл байхгүй шүү дээ...Бэкхёнаас ч холдохыг хүсэхгүй байна
Гэтэл Лэсс миний гараас татан хаалгаар гарах нь тэр...Түүний хэлэх гэсэн зүйл чухал үгүйг мэдэхгүй ч энэ үйлдэл нь үнэхээр миний дургүйг хүргэж байлаа, Хаалгаар гарсан даруйдаа гараа татаж аван түүн рүү хөмсөг зангидан хартал тэр халааснаасаа нэг зүйл гаргаад надад өгөх гэв
Би түүний гараас сугалан авч нээж үзэх гэхэд яагаад ч юм сандарч эхлэх нь ямар нэг муу зүйл байгаа юм шиг санагдахад хүргэв
Тэр цагаан цаасан дээр хараар бичигдсэн зүйлийг ойлгох гэж дээрээс нь доош хоёр гурав уншиж үзлээ...би буруу хараад байна уу эсвэл энд бичигдсэн зүйл үнэн гэж үү
Лэсс рүү гайхан итгэж ядсаар харахад тэр толгой дохив
-Худлаа биздээ?!...тэгээд ч энэ яагаад чамд байна гэж
-...түүний хувцасны дундаас олсон,он сар нь яг сарын өмнө байна...чи мэдээгүй байсан юм уу?
Түүний амнаас гарч байгаа эдгээр үгсийг би огтхон ч ойлгохгүй байлаа...хоосон авиа л сонсогдон нүд харанхуйлна
Солонгос улс Ганнам дүргийн төв эмнэлэг
Нэр: Бён Бэкхён
Нас: 25
Өвчний тэмдэглэл: Зүрх
3 хоногоос хэтрэлгүй яаралтай эрчимт эмчилгээнд орох
2016.07.207 сарын 20 гэвэл бидний Канад руу нисдэг өдөр...тэр эмчилгээнд орох ёстой байтал надаас болоод ингээд явж байсан байна шүү дээ, Бурхан минь тэр өнгөрсөн өдрүүдэд хичнээн их өвдөж байсан бол...бяцхан зүйлээс болж би өөрийгөө үнэхээр их шаналж байна зовж байна гэж бодож байтал тэр минь энэ бүхний хажуугаар зүрх нь ямар их өвдсөн бол...
Эмчийн өрөөний хаалгыг хүчтэй татаж орон шууд л Бэкхёны биеийн байдал болон өвчнийх нь тухай асуулаа, Эмчийн хэлснээр энд бол эрчимт эмчилгээнд оруулахгүй харин хагалгаа хийнэ гэсэнд би түүний өрөөг хурдхан орхиж гарсан юм...
🌸🌸🌸🌸🌸
![](https://img.wattpad.com/cover/76736799-288-k512140.jpg)
ESTÁS LEYENDO
~[Дууссан]•YourHeart•[Mongolian]
Romance💕Чиний гэсэн бүхнээр дүүрэн гайхамшигт ертөнц...нэрлэ гэвэл магадгүй Heart гэдэг нэр өгөх байх...💕