Өөрсдийн дуртай намуухан дуугаа сонсоод уншаарай. :)
Тэр урд минь инээмсэглэн зогсоно...
Боломжгүй, Бэкхён ингээд зогсож байх боломжгүй...түүнийг харах гэсэн хүсэл минь намайг галзуу болгочихсон байх...Гэтэл тэр намайг орноос өргөн босгоод ардхан талд нь байсан том ноосон цамцыг өмсгөж эхлэв...энэ бодит байдал уу эсвэл миний ээлжит нэгэн төсөөлөл үү гэсэн бодолд бүхэлдээ дарагдаж орхиж
Би түүний хацраас барин илж үзлээ,
-Б..Бэкхён? Чи үнэхээр мөн гэж үү, яаж?-зүгээр надад итгээд, миний гараас атга
Би түүний юу хийх гэж байгааг сая л ухаарах шиг болон түүний хажуугаар зөрөн онгорхой цонхоор шагайн харвал хэдийн хамгаалагчид цонхны доор ирчихсэн холхиж байлаа...энэ нь түүний орж ирсэн аргаар буцаж гарж чадахгүй гэдгийг батлах шиг.
-Тэгвэл...ямар ч аргаар хамаагүй эндээс гарцгаая
Тэр инээмсэглэн үсийг минь сэгсийлгэв.Жижиг шүүгээнээс миний хэрэгтэй гэсэн бичиг баримтыг мөн дулаан хувцас авч байх нь харагдлаа, Харин би яаж гарах тухайгаа бодно
Бэкхён цүнхээ сайтар үрээд урд минь ирж зогсов
-Чи одоо хашгирах хэрэгтэй байна...Хамгийн чангаараа
Түүний юу бодсоныг хараахан ойлгоогүй ч юу ч болсон хэлснээр нь хийнэ, Бэкхён цонхны урд очин сэмхэн доош хараад над руу харлаа, энэ нь надад одоо гэж хэлж байгаа мэт
Хаалганд тулж зогсоод гүнзгий амьсгаа аваад чанга хашгирахад үүдэнд байсан үйлчлэгч нэрийг минь дуудан түгжээг тайлах гэж байлаа
-Хамгаалагч! Тэднийг хурдан дууд
Дахин хашгиран хэлэхэд Бэкхён цонхоор шагайн харвал хамгаалагчид дотогш орж байсан бололтой тэр миний урд ирээд хажууханд байсан жижиг ширээг хаалганы урд тавиад миний гараас хөтлөн цонхны өмнө ирэв...Эхлээд би цонхоор гарч хөлөө тавих боломжтой бүх л хэсэгт гишгэнэ, тэр яг араас цонхоор гаран доош бууж эхлэв
Сандарч бас айж байсан учир хаана юу байгааг ч анзаарсангүй хөлөө жижиг төмөрт зүсчихэв
Бэкхён түрүүлж буун намайг тэврэн буулгалаа.Бид шууд л байшингийн хойд талд байх цэцэрлэгийн хаалгаруу гүйнэ...Булан эргэх гэтэл хэдэн хамгаалагчид харагдан бид нуугдан зогстол тэд байшингийн нөгөө талаар гүйчихэв, магадгүй тэд намайг хайж байгаа байх...энэ нь бидэнд зугтахад илүү амар болгож өгсөн юм
![](https://img.wattpad.com/cover/76736799-288-k512140.jpg)
DU LIEST GERADE
~[Дууссан]•YourHeart•[Mongolian]
Romantik💕Чиний гэсэн бүхнээр дүүрэн гайхамшигт ертөнц...нэрлэ гэвэл магадгүй Heart гэдэг нэр өгөх байх...💕