"сонсох дуу" ~A Thousand years~
Тэд бүгд тойрч зогсоод хэлдэг үгсээ хэлж,хийдэг зүйлсээ л хийнэ...тэд хэзээ ч ойлгохгүй байх, намайг сэтгэлээрээ үхэж байгааг...
-чи эмчилгээгээ хийлгэх ёстой...
Ээж миний орон дээр суун гараас атган хэллээ, ээжийн цаахан талд цагаан халаад өмссөн дөрвөн эмч зогсох ба би тэднийг харахыг ч хүсэхгүй байлаа
-ээж, тэднийг гаргаач гуйж байна...
Би шивнэх төдий хэлэхэд ээж надруу цөхөрсөн харцаар харж байгаад эмч нартай хамт өрөөнөөс гарав3р сарын 15 тэр надаас яваад 3сар гаран болжээ...түүнийг би хайсаар л, хором мөч өнгөрөх тусам би түүнгүйгээр амьдарч чадахгүй гэднээ мэдэрч байна...харамсалтай нь тэр хаана ч байхгүй байна, яг л Бэкхён гэдэг хүн анхнаасаа миний амьдралд байхгүй байсан мэт алга болчихлоо, түүнийг харах гэсэн, эргээд хамт байх гэсэн хүсэл минь гүнзгийрч нэг л мэдэхэд би итгэмээргүй зүйлс хийж эхэлсэн...
Ээжийгээ үнэхээр их зовоож байгаагаа мэдэж байгаа ч түүнгүйгээр амьсгал авахад ч бэрх юмЭэжийг хаалгаар орж ирэхийг цухас хараад өвдгөө тэврэн цонхруу харан суулаа, тэр хажууд минь суугаад намайг тэврэн мэгшиж байв
-намайг уучлаарай, би дэндүү муу охин юм,ээжээ...Бэкхён хэдийнээ миний амьдрах шалтгаан болчихсон...
Ээж рүү харсангүй, хөдөлсөн ч үгүй ямар байсан тэр чигтээ нэгэн өнгөөр хэлэхэд ээж хажуунаас минь холдох нь мэдрэгдлээ...Дараа нь урд минь ирээд нэгэн жижиг хайрцаг гартаа барин зогсоно, ээж түүнийгээ хажууд тавьчихаад өөрөө өрөөнөөс гарах нь тэр...
Би хөлөө доош буулган тэр хайрцгийг нээж үзлээ...Нүдэнд хамгийн түрүүнд ээж бид хоёрын жаргалтай инээсэн зураг харагдав, Доор нь он сарыг нь бичсэн жижиг зургийн цомог...Тэр энд анх ирсэн өдрөөсөө хойш ээж бид хоёрын жаргалтай гунигтай гээд цаг мөч бүрийн зургийн авч он сарыг нь бичиж байжээ...Арван хоёрдугаар сарын арванаас эхлээд зул сарын баяр хүртэл, тэгэхээр энэ түүний ээжид өгсөн бэлэг байх нь.Би эхний зургаас эхлээд бүгдийг нь удаан гэгч нь үзэв, Цонхруу гунигтай харах миний зурагны ард тэр нямбайлан бичжээ
"Гунигтай харц...чамд минь огтхон ч зохидоггүй, жаргалтай инээмсэглэл сэргэлэн цовоо байдал л чиний дүр төрх..."
Нүдэнд нулимс цийлгэнэж дотор давчдаж байв,цааш эргүүлэн үзвэл миний ганцаараа гарсан зураг бүрийн ард нь надад зориулж хэлсэн үг, өгүүлбэрүүд байлаа, Бэкхён эртнээс энэ бүхнийг төлөвлөсөн байж...тэр ихэнх зурган дээр "Чи жаргалтай байх ёстой" гэж бичсэнийг нь харах үнэхээр хэцүү, яаж намайг орхиж явчихаад жаргалтай бай гэж хэлж байгаа юм бэ...
KAMU SEDANG MEMBACA
~[Дууссан]•YourHeart•[Mongolian]
Romansa💕Чиний гэсэн бүхнээр дүүрэн гайхамшигт ертөнц...нэрлэ гэвэл магадгүй Heart гэдэг нэр өгөх байх...💕