(15)~Итгэж чадахгүй нь~

1.8K 121 22
                                    

-"Түүнээс холд" гэж хэлэн Бэкхён миний гараас хөтлөөд энт ээс гарлаа...

Миний нүүрэнд бяцхан инээмсэглэл тодорч байгааг мэдэрч байна, миний гараас хөтөлсөн байх түүний гар руу, харц нь ширүүссэн түүний царай руу харсаар алхана.

Тэр намайг харамласан, эсвэл би эндүүрч байна...

-"Яагаад тэгж хэлж байгаа юм, танихгүй хүмүүс шиг байя гэж хэлсэн биздээ" түүнээс гараа зөөлөн салгаад асуув

-"Би бодож байж болно гэсэн" гээд тэр машиныхаа арын суудалд миний цүнхтэй хувцсыг тавиад, бид машинд суун хөдөлсөн юм

Түлхүүрээ хийн хаалгаа нээх гэтэл Бэкхён хажууд надруу ширтээд байсанд өөрийн мэдэлгүй сандарч түлхүүрээ зөв хийж чадахгүй байлаа...тэр миний гарнаас бариад түлхүүрийг хийн эргүүлэхэд хаалга нээгдэх нь тэр, түүнээс харц салгаж чадахгүй нь яаж ийм сэтгэл татам байдгыг мэдэхгүй юм.

-"ямар нэг юм идмээр байнуу" гэж хаалгаар орсон даруйдаа түүнээс асуулаа

-"Тийм ээ, их өлсөж байна" түүнийг ингэж хэлэхийг сонсоод би шуудхан л хоол хийхээр  шийдэн гал тогоо руу явах гэтэл Бэкхён гарнаас татан хананд шахаад зогсчихов

-"Би чамайг л идмээр байна" түүний хэлсэн үг намайг гайхшруулж чадлаа

Зөвхөн үүдний бүдэг гэрэл л асаалттай байсан учраас би түүний царайг л харж чадаж байв, Бэкхён аажмаар ойртож зөөлөн удаанаар үнсэж эхлэлээ, энэ үнсэлт урд урдныхаас өөр...үнэхээр зөөлөн бас тайван илүү амтлаг, түүнийг өөртөө улам татаж үсийг нь гараараа атган улам ихээр мэдрэхийг хүснэ...гэтэл бүх мэдрэмжийг нураан түүний утас дуугарах нь тэр, түүнийг өөрөөсөө салгахыг хүссэнгүй...улам илүү өөртөө татаж үнсэж байтал тэр намайг зөөлхөн түлхээд халаасанд нь дуугарах утсаа авав

-"хонгор минь санаад байна, хэзээ ирэх юм" гэж эмэгтэй хүний илт маягласан хоолой маш чанга сонсогдоход уур минь хүрнэ, түүний хажуугаар зөрөн өрөөндөө орж цонх руу харан зогслоо.

Удалгүй тэр хаалга тогшин өрөөнд орж ирээд

-"Би явах болчихлоо" гэж хэлэв

-"Яваач дээ, чи ирэхдээ ч явахдаа ч надад хэлдэг гэж үү" цонх руу харсаар хэлэхэд минь тэр надад ойртож ардхан талд минь зогсов

-"Уурлаад байгаа юм уу"

-"Үгүй, миний уурлах уурлахгүй байх чамд хамаатай юм уу, тэр хүлээлгээд байгаа эмэгтэйчүүд дээрээ оч угаасаа миний үг чамд ямар ч хэрэггүй байлгүй"

~[Дууссан]•YourHeart•[Mongolian] Où les histoires vivent. Découvrez maintenant