(4)~Төсөөллөөс өөр...

2.5K 133 23
                                    

"3.Бүхнийг боломжтой гэж боддог минь миний хамгийн том алдаа байж..."

Шалгаруулалтанд оролцоод хэдийн арваад хоног өнгөрчихсөн...гэтэл надад ямар ч хариу ирээгүй л байна, тэнцсэн, тэнцээгүйгээ мэдэхгүй хий хоосон мөрөөдөж суух улам л хэцүү санагдах юм...

Өдрийг бүжгийн зааланд л өнгөрөөсөөр сүүлдээ бүр уйдах шиг...урд нь би бүжиглэхийн төлөө л амьдарч ирсэн, өөрийгөө бүжигчин л болох гэж төрсөн гэж боддог байлаа.Гэтэл амьдралд минь тэр гэнэт л ороод ирсэн яг л дэлхийн хамгийн хүчтэй,хамгийн сүрдэм байгалийн үзэгдэл шиг.
Оюун бодол үйл хөдлөл гээд л бүгдийг нь тэр өөрчилчихсөн, түүнд яг нэг төрлийн шидийн хүч байдаг гэлтэй...
Би одоо яг л түүний гэсэн бүхнээр ажилладаг бяцхан робот болчихсон мэт санагдаж байна

Шалгаруулалтаас хойшхи 25 дахь өдөр...

Өнгөрсөн хориод хоногт бараг зуршил болоод байгаа ганц зүйлээ сурснаараа хийлээ...
Нөүтбүүкээ асаана, майл-рүүгээ орно, захидал хэсэгт дарна...

To:Rayn Park
Энэ өдрийн мэндийг таньд хүргэе!
Пак Раин
Шалгаруулалтанд оролцсонд тань баярлалаа, бид удаан хэлэлцсэний эцэст танийг тэнцүүлж чадсангүй...таньд амжилт хүсье...
From:SM Entertainment

Богинохон хэрнээ дэндүү ихийг бодогдуулсан захидал.Хэдхэн өгүүлбэр бүхий хариулт ирэхийг би удаан хүлээсэн, надад 25 хоног 25 жил мэт л удаан санагдсан, эцэст нь ийм хариулт ирнэ гэж бодоогүй юмсан...

"4.Одоо юу хийвэл дээр вэ?, хэлээч...
April 25 2016"
°
°
°
°
°
°
Хайрын гэгддэг Тавдугаар сар...энэ 31 хоног надад хичнээн үнэтэй гэж санана, бүх зүйл өнгөлөг, үзэсгэлэнтэй, бүгд инээмсэглэж, жаргалтай, хамгийн сайхан нь тэрний минь бас миний энэ хорвоод мэндэлсэн өдөр тохиодогт байгаа юм.

Сайхан бодлыг минь сарниулан сургуулийн үүдээр хүмүүсийн хар дарсан зүүд гэж нэрлэгддэг хэд ирж байх нь тэр...

Тэд шууд л гараа сунган хөгийн ягаан туузтай дугтуй өгөөд

"-Чамайг бидний үдэшлэгт ирвэл их баярлах болно..."
гэж сургуулийн охидын холбооны ахлагч Жиү үл тоосон шинжтэй хэлэв

-Яагаад би очино гэж

"-Учир нь чи манай сургууль, бас бидний зохиож байгаа үдэшлэгт бүгд очдог юм"
тэр их л бардам яг л хэний ч хариулж чадаагүй асуултанд хариулсан мэт дээгүүр харан зогсоно

~[Дууссан]•YourHeart•[Mongolian] Donde viven las historias. Descúbrelo ahora