2015 оны I-р сарын 20
-"Яагаад ингээд байгаа юм бэ?"
-"Тэнгэр минь, чи ойлгохгүй байна уу би чамаас залхаж байна..."
-"Зал...залхах гэсэн үү??? Хэжинаа"
-"Битгий миний нэрийг хэлээд бай!, чи үнэхээр ядаргаатай юм"
-"Сэүн...Сэүнээс болсон тийм биздээ? гэж Бэкхён нүдэндээ нулимстай хэлэв
-"түүнийг битгий оролцуул, бүх юм чамаас л болсон" гээд Хэжин шүүгээнээс өөрийн зүйлсийг гарган цүнхэнд хийж эхлэлээ...
Бэкхён Хэжинийг чанга татаж энгэртээ тэврэн аргадах гэсэн мэт нурууг нь илэн зогсоно.
Гэвч Хэжин Бэкхёныг өөрөөсөө хүчтэйгээр түлхэн холдуулаад хийж байсан зүйлээ үргэлжлүүлж эхлэв.-"Хэжинаа битгий л дээ, намайг уучлаарай бүгд миний буруу...тоглолт бэлтгэл гээд чамтай хамт байж чадахгүй бусад шиг чөлөөтэй гадуур хамт гардаггүй, чамд цаг гаргаж байгаагүйд минь уучлаач...би одооноос хичээнээ... харин ганцхан боломж өгөөд үлдээч гуйж байна" гэж хэлэх нь гадаа байгаа залуусд хүртэл сонсогдох нь тэр
-"Бэкхён одоо болно, бид хоёрын хоорондох харилцаа ингээд дуусаж байна"
Хэжины энэ хэдэн үгс Бэкхёны зүрхийг яг л хэдэн мянган араатан тасчиж байгаа мэт түүнд аймшигтай өвдөлт мэдрэгдсэн юм...
Бэкхён хаалгаар гарах гэж буй Хэжины гараас татахад түүний хэлсэн үгс Бэкхёныг гараа авахад хүргэсэн.."Би чамд хайргүй...Бён Бэкхён"
Энэ өдрөөс хойш Бэкхён яг л амьд үхдэл мэт болж байв.
Залуус бүгд л түүний сэтгэлийг сэргээх гэж дор бүрнээ хичээдэг ч бүтдэггүй байлаа...
Тэр өдрөөс яг хоёр долоо хоногийн дараа Бэкхён өрөөнөөсөө гарж ирэхэд залуус бүгд баярлаж байсан ч байдал улам дордсон.Бэкхён унжгар гунигтай харагдсангүй харин ч түүний харц илүү хурц болсон байх ба үсний засалт хувцаслалт нь ч өөр харагдав.
Тэр хэнтэй ч юу ч ярьсангүй, бүүр тэдэн рүү харсан ч үгүй шууд л гарах хаалга руу явлаа...
-Хён? Хаашаа явах гэж байгаа юм бэ?" гэж Кай түүнд ойртож асуухад
-"Та нарт хамаагүй..." гэж хэлээд хаалгаар гарах нь тэр.
Хаалганы урд Кай сонин царайлан зогсож, зочны өрөөнд байсан залуус гайхаж байлаа...
°
°
°
°
°Шөнө болж залуус хэсэг Бэкхёныг хүлээж байгаад тус тусын өрөөнд ороод удаагүй байтал хаалга дуугарч үүдэнд чимээ гарав, тэд бүгд өрөөнөөсөө гарцгаан...тэдний нүүрэнд гайхшрал мөн бухимдал харагдана.
ESTÁS LEYENDO
~[Дууссан]•YourHeart•[Mongolian]
Romance💕Чиний гэсэн бүхнээр дүүрэн гайхамшигт ертөнц...нэрлэ гэвэл магадгүй Heart гэдэг нэр өгөх байх...💕