Дөрөвдүгээр бүлэг
Би одоо яах вэ?
Дүлий гэдгээ мэдсэнээс хойш энэ бодол л толгой дотор минь эргэж бөөлжис хүргэж байлаа.
Эмчтэй уулзаж намайг сонсож чадахаас нааш ярьж чадахгүй гэж хэлсэний дараа бид буцаад өрөөндөө ирцгээсэн юм.
Гэхдээ намайг удахгүй гарна гэлээ. Учир нь тэд хийж чадах бүхэнээ хийсэн. Харин одоо үлдсэн нь надад л үлдэх шиг болов.
Би өөрийнхөө бодолтой чимээгүй өрөөнд хувцасаа өмсөж зогсоход ээж нулимсаа барин миний хажууд хүчлэн инээмсэглэнэ.
Би гадуураа цамцаа өмсөөд гарах гэж байхад ээж надад борооны цув өглөө.
Ба гайхан харвал ээж цонхруу заасан нь бороо орж байв.
Би чимээгүй толгой дохин, хүчлэн инээмсэглээд бид хамтдаа эмнэлгээс алхан гарлаа.
Гадаа машинууд сүнгэнэн өнгөрч, хүмүүс ходхиж байсан ч юу ч сонсогдохгүй. Миний амьсгаа, бүр миний алхаа хүртэл сонсогдсонгүй.
Ямар эвгүй юм бэ?
Өөрсдийн хөнгөн тэрэгт тулж ирэхэд аав надад хаалга онгойлгон өгөв.
Би хальт инээмсэглэн шурган орлоо.
Тэд ч мөн адил миний юмсыг ард аччихаад урд хоёулаа сууцгаав. Машин хөдөлж эхэлхэд удалгүй тэр хоёр ч мөн адил ярьж эхэллээ.
Би тэднийг юу ярьж байгаа бол хэмээн чимээгүй харсаар.
Ээж ярьж байсанаа надруу нүднийхээ булангаар хараад гар нь явж радио асаав.
Би ямар сонсох биш дээ. Яриагаа нуугаад яахав дээ. Миний чихэнд тулаад орилсон ч би сонсохгүй.
Би тэднийг харсаар залхаж цонхоор харлаа.
Номын сан, дэлгүүр, хүүхдийн тоглоомны талбайгаар өнгөрнө. Удалгүй танил байшин харагдаж өрөөндөө орон ганцаараа байхыг хүсэж машин зогсов уу, үгүй юу шууд машинаас гараад хурдан алхан гадна хаалга онгойлгож хоёр давхарын баруун талын хамгийн эхний хаалга онгойлгон орж түгжив.
Би духаа хаалганд наан зогсоод чангаар уушигаа дүүртэл амьсгал авч эргэж хараад хаалгаар гулсан доор суулаа.
Газар хүрэв үү, үгүй юу миний нулимс нүднээс минь урсан гарав.
Нүүрээ гараараа нуун чимээгүйд уйлсаар. Уйлах явцдаа ханиаж, чангаар уйлж байсанаа мэдэж байсан ч хамаа алга байлаа.
YOU ARE READING
Mockingbird (Дууссан)
RomanceМашин хөдөлж эхэлхэд удалгүй тэр хоёр ч мөн адил ярьж эхэллээ. Би тэднийг юу ярьж байгаа бол хэмээн чимээгүй харсаар. Ээж ярьж байсанаа надруу нүднийхээ булангаар хараад гар нь явж радио асаав. Би ямар сонсох биш дээ. Яриагаа нуугаад яахав дээ. ...