байсан

2K 185 3
                                    

Аравдугаар бүлэг

Лили (Lily)

"Бид дөрвөн цаг ниснэ. Бие засмаар байвал эрт ороорой."

Би толгой дохин үүдэнд авч явах цүнхээ тавин угаалгын өрөө орлоо.

Гараа угааж үсээ дээш боогоод өөрийнхөө өрөөгөөр сүүлийн удаа орохоор гарав.

Хоосон шүүгээ, хоосон тавиурууд л харагдаж байлаа.

Би орон дээрээ очин суугаад урагшаа харвал Нико бид хоёр зогсож байсан нүдэнд харагдах шиг болов.

Санаа алдан босоод багаасаа өссөн байшингаасаа гаран машиндаа суулаа.

Хүмүүс сүүлийн тавилгыг маань том ачааны машинд дамжилдан оруулаад бид явахад бэлэн болов.

"За хуучин байшиндаа баяртай гэж хэлцгээе," гээд би байшинруугаа харан даллан хөдөллөө.

Байнга байсан газраа бид ардаа үлдээн миний төлөө бид нүүцгээн явсан юм.

Ээж надруу эргэж хараад,

"Лүкас, Речил хоёроос сураг байна уу? Тэд чамайг гаргаж өгөхгүй байсан юм уу?" хэмээн ээж асуухад,

"Сургууль дээр салах ёс хийчихсэн," гэхэд ээж толгой дохин урагш харлаа.

Яг үнэндээ бол би тэдэнтэй уулзаа ч үгүй. Чимээгүй л хүмүүсийн дурсамжаас өөрийгөө арилгаж байгаа мэт алга болмоор санагдсан юм.

Намайг өнөөдөр явж байгааг Нико л мэдэж байгаа. Түүнээс өөр хэн ч мэдэхгүй.

Бид хурдны зам руу орж удалгүй онгоцны буудалд ирэн бууцгаав.

Бүгд хажуудаа жижиг хувцас хунараа аваад орлоо.

Би аавруу хараад,

"Манай тавилга яаж ирэх юм?" сонирхон асуухад,

"Удахгүй араас ирнэ. Машинаар явна гэсэн болохоор бид эхлээд гурван хоног зочид буудалд байна. Тэр гурван хоногийн хооронд бүх тавилга буун тохижуулаад ороход бэлнэ болно," гэв.

Би толгой дохин цүнхээ аваад билетээ шалгуулан онгоцондоо орон суулаа.

Mockingbird (Дууссан)Where stories live. Discover now