эргэнэ

2.1K 183 1
                                    

Гуравдугаар бүлэг

Юу ч сонсохгүй байна.

Ямар чимээгүй юм бэ?

Ийм чимээгүй байдаг юм байх даа.

Хэтэрхий чимээгүй байна.

Нүдээ нээх гэж оролдоход миний зовхи хэтэрхий хүнд санагдаж байв.

Удалгүй удаанаар нээхэд эхэндээ юу ч харагдсангүй. Цав цагаан.

Би буцаан нүдээ хааж гараараа нүдээ нуулаа.

Тэгсэн ч юу ч сонсогдохгүй хэвээр. Яг л миний чихэнд юм хийчихсэн. Тэгээд сонсогдохгүй байгаа мэт.

Би дахин маш удаанаар нүдээ нээхэд удалгүй миний дээр цагаан тааз тодорч эхлэв.

Толгойгоо хажуу тийш хөдөлгөж харвал цонх онгойлттой бөгөөд салхи хөшгийг нь хөдөлгөж байв.

Надад яагаад сонсогдохгүй байгаа юм бол?

Нөгөө тийшээгээ тойруулж хартал ээж минь надруу нулимстай нүдээр харж байлаа.

Би босон,

"Би хаана байна?" гэж асуухаар амаа нээн хэлтэл авиа алга.

Юу болоод байнаа?

Би дахин юм хэлэх гэхэд амнаас авиа гарч байгааг мэдэгдэх хоолойд мэдрэмж төрөх ч дуу алга хэвээр.

Би айн ээж рүү харвал тэр амаа даран нүднээс нь нулимс урсаж байлаа.

"Ээжээ."

Тэр улам уйлан надруу гүйж ирээд намайг тэрвэн авав.

Түүний нуруу хөдөлж байсан ч дуугүй.

Тэгтэл би нэг зүйл ойлголоо.

Би сонсож чадахаа байчихаж.

Би ээжийг зөөлхөн түлхэж холдуулаад дахиад юм хэлэх гэсэн сонссонгүй.

Үгүй.

Би түүнийг дуудах гэсэн ч дахиад л алга.

Үгүй ээ.

Би өөртөө итгэсэнгүй.

ҮГҮЙ.

Би хамаг чадлаараа ориллоо. Хоолойгоо өвдтөл орилсон ч юу ч сонсохгүй байв.

ҮГҮЙ ЭЭ.

Тэгтэл гэнэт хүмүүс өрөөрүү орж ирэн намайг орлуу дарлаа. Би тэмцсэн ч тэд хүчтэй байв.

Би дахин орилж нүднээс нулимс хацар даган урсаж, би ээжрүү тусламж гуйн харахад ээж надруу нуруугаа харуулан аавын энгэрт наалдан уйлж байлаа.

Mockingbird (Дууссан)Where stories live. Discover now