Арвангуравдугаар бүлэг
Лили (Lily)
Нөгөө эрэгтэй бид нарлуу инээмсэглэн алхаж ирэхэд урдаас нь Элли гүйн очиод тэврэн авлаа.
Тэгсэнээ тэр надруу харж,
"Сайн уу. Чамтай ингээд уулзана гэж бодсонгүй шүү."
Би байсан гайхан харахад биднийга харсан Элли,
"Та хоёр бие биенээ таньдаг юм уу?" гэж асууж байгаа харагдлаа.
"Дэлгүүрт би нэг охинтой таарсан гэсэндээ. Би түүнтэй таарсан."
Элли надруу инээмсэглэн харж,
"Та хоёр чинь заяаны хосууд юм байна. Чи яагаад хэлээгүй юм бэ? Ахыг танина гэж."
Би тэр үед одоо л ойлголоо. Эллигийн ихэр ах чинь энэ эрэгтэй юм байна.
"Бид хоёр нэрээ солилцоогүй юм аа."
"Би та хоёрыг таницуулж өгье. Этан энэ бол манай ангид шигээр шилжиж орж ирсэн Лили. Харин энэ бол миний ихэр Этан," гэв.
Этан надруу инээмсэглэн харж,
"Лили. Гоё нэр байна."
Би халуу оргих хацраа нуух санаатай арагшаагаа харвал ээж машинтайгаа ирж байгаа харагдлаа.
Би тэд нарлуу эргэн харж,
"Ээж ирчихлээ. Маргааш уулзья," гэхэд Эдли баяртай хэмээн үзүүлсэн бол Этан надруу инээмсэглэн харан толгой дохив.
Би түүний харцнаам зугтан ээжийн зүгрүү алхан очилоо.
Дотор нь орж суухад ээж,
"Эхний өдөр ямар байв? Шинэ найзтай болсон уу?"
Би толгой дохин инээмсэглээд,
"Болсон. Элли гэдэг охин."
Ээж толгой дохиж бид гэрийн зүг явлаа.
Бидний байгаа байшин нилээн том байшин ба ардаа усан сантай байв. Намайг ээж сэлж сургахын тулд усан сантай байр авсан л гэж хэлсэн.
Надад гэхээсэж илүү өөрсөддөө л авсан байх. Ирсэнээс хойш байнга л тэнд үзэхдэж л байна лээ.
YOU ARE READING
Mockingbird (Дууссан)
RomanceМашин хөдөлж эхэлхэд удалгүй тэр хоёр ч мөн адил ярьж эхэллээ. Би тэднийг юу ярьж байгаа бол хэмээн чимээгүй харсаар. Ээж ярьж байсанаа надруу нүднийхээ булангаар хараад гар нь явж радио асаав. Би ямар сонсох биш дээ. Яриагаа нуугаад яахав дээ. ...