Зургаадугаар бүлэг
Эхний хичээл зүгээр хүүхдүүд шиг багшийн самбар дээр бичсэн зүйлүүдийг хуулж суусаар гайгүй өнгөрлөө.
Харин миний ардаас хүн харж байгаа мэт санагдах бүрт эргэж харвал нөгөө эрэгтэй харан суусаар. Би түүнрүү асуусан харцаар харсан ч түүний харц яг л намайг нэвтлээд нуусан бүгдийг минь хараад байгаа юм шиг мэдрэмж төрж байв.
Хичээлүүд дээр голдуу хүмүүсийг харж, чимээгүй суусаар хоолны цаг боллоо.
Хоолны цагийн дараа цонхтой цагтай болохоор гэрээс ээжийн бэлдсэн хоолыг аван сургуулийн арагшаа гарав.
Замд нөгөө хоёрын хэнтэй нь таараагүйдээ баярлаж ч байх шиг.
Нэг модны доор тухтай газар олоод цүнхнээсээ даавуу гарган газар дэвсээд түүн дээрээ суун хоолоо идэж эхлэв.
Сургуулийн зүүн талын талбайд хүүхдүүд гүйлдэж байлаа.
Хүүхдүүдийн инээдийг сонсмоор байна.
Гэнэт ард намайг хүн харж байгаа мэт мэдрэмж төрөв. Хурдан толгойгоо эргүүлж харвал ард жижигхэн ойн модоос өөр зүйл байсангүй.
Би дууссан саваа цүнхэндээ хийн дээшээ харан хэвтэв.
Дээр модны навчнарын хооронд нарны туяа цацарна. Нүдээ хааж гараа тавиад дуг хийхээр боллоо.
Унтаад удаагүй байтал нурууг нэгэн зүйл нудрав. Би цаашаа үргээж байгаа мэт түлхэн хажуу тийшээгээ харан хэвтэв.
Таван минут.
Дахин намайг хатгаж эхлэхэд би нүдээ нээвэл миний дээрээс нэгэн хүн тонгойн харж байлаа.
Бор богинохон долгиолсон үс нь нүүрлүү нь унаж, тэр дундаас нүд нь бүр тод үзэгдэнэ.
Би сандран босож суухад миний дээрээс харсан хүн бас цочин нэг алхам холдов.
Би нүдээ нухаж Никоруу харлаа. Би түүнрүү гайхан харахад түүний ам нь хөдлөж, харамсалтай нь их хурдан байсанд би ганц хичээл гэдэг үгийг ойлгон авлаа.
Хичээл?
Хичээл.
Би бугуйн дахь цагаа харвал миний хичээл ороход хоёр минут дутуу байлаа.
YOU ARE READING
Mockingbird (Дууссан)
RomanceМашин хөдөлж эхэлхэд удалгүй тэр хоёр ч мөн адил ярьж эхэллээ. Би тэднийг юу ярьж байгаа бол хэмээн чимээгүй харсаар. Ээж ярьж байсанаа надруу нүднийхээ булангаар хараад гар нь явж радио асаав. Би ямар сонсох биш дээ. Яриагаа нуугаад яахав дээ. ...