байх

1.9K 175 2
                                    

Есдүгээр бүлэг

Нико (Nico)

"Ах аа, та надад ирэхдээ гоё чихэр авиад ир."

Би над дээр гүйн ирэх таван настай дүүгээ тэврээд,

"Юу авмаар байна?" дохионы хэлээр асуулаа.

Тэр бодон долоовор хуруугаараа эрүүгээ тогшисоноо,

"Ямар ч хамаагүй чихэр. Би бүгдэнд нь дуртай," гэв.

Би инээхэд ээж гал тогооноос дуудлаа.

"Нико, миний хүү өглөөний цайгаа уугаад яв."

Би Тревисыг буулган ээжийн бэлдсэн өглөөний цайг уухаар суув.

Намайг өрөөнд орж ирэхэд хоёр давхараас Макс, Меган хоёр уралдан бууж ирлээ.

"Ээж, та Макст хэлэлдээ. Тэр ороо хураахгүй гээд байна."

"Яагаад би хураах ёстой гэж?"

"Хоёулаа ээлж ээлжээрээ ороо хураана гэж би хэлсэн биз дээ. Өчигдөр би янзалсан. Харин өнөөдөр чиний ээлж."

"Яагаад би чиний үгийн сонсох ёстой юм?"

Тэр хоёр хажууд хажуудаа сүүн хэрэлдсээр байлаа.

"Би чиний эгч. Чи миний үгийг сонсох ёстой."

"Чи надаас арван минутаар л эгч биз дээ. Нээх сүртэй олон жилээр ч юм шиг."

"Би чамаас түрүүлж төрсөн. Тийм болохоор би чиний эгч."

Ээж бидний урд тавган дээр шарсан өндөг тавин,

"Макс, Меганыг сонс. Хэдхэн минут ч гэсэн эгч шүү дээ."

Макс ууртай амьсгаа гаргаад инээмсэглэх Меган руу харж хэлээ гаргаад тэд хоолоо идэж эхэлцгээв.

"Ээж нь орой тарах байх. Оройн ээлжтэй. Тийм болохоор чи дүү нараа хараад байж байгаарай. За?" хэмээн гадуур хувцасаа өмсөн надаас асуулаа.

"Ээж, би жоохон байхаа больсоон. Мэдэж байнаа."

Ээж инээмсэглэн толгой дээр минь үнсэж, дүү нарыг үнсэлтээр булаад хаалгаа хаан гарлаа.

Mockingbird (Дууссан)Where stories live. Discover now