Арванзургадугаар бүлэг
Лили (Lily)
Бид арван хоёр өнгөрч нэг дөхөж байхад гэрт нь мөлхөн орж ирлээ.
Хөл минь үнэхээр их өвдөж байсан болохоор гутлаа тэдний гэрийнх нь нэг газар тайлаад нөгөө өндөр эрэгтэй, Логан, тасарсан Эллиг өргөн түүний өрөөний орон дээр нь хэвтүүлэв.
Түүний зөөлхөн тавихад Элли Логанаас салалгүй наалдаад байсан Логан доошлон түүний гарын зөөлхөн суллаад хацар дээр нь үнсээд холдоход Элли цааш бүтэн эргэн унтаад өглөө.
Этан харин надад түүний орны хажууд жижигхэн ор засаж өгөөд инээмсэглэн Логантай юм ярин гарч явав.
Би хувцасаа тайлан шидээд нүүрнийхээ будгийг арилгалгүй шууд засаж өгсөн орлуу нь шурган орж нэг мэдэхэд тасран уналаа.
Дотор минь муухай оргиж би хэвтээд удаагүй мэт санагдсан орноосоо босож угаалгын өрөөний нойлруу бөөлжив.
Босоход толгой эргэж дотор муухай оргиж байлаа. Угаалтуур луу очин амаа зайлаад толинд харвал яг л нэг шоудсан хүний царайтай болжээ. Үс минь сэгсийсэн, нүдний будаг нүүрний хамаа хамаагүй тарсан, эрүүн дээр байгаа толбыг би тэр будаг гэдэгт итгэлтэй байна.
Эллигийн нүүр цэвэрлэгчээр нүүрээ угаагаад үсээ дээш шуун боож цүнхнээсээ биеийн тамирын хувцасаа гарган өмслөө.
Элли даашинзтайгаа унтсан хэвээр байсан би эхэндээ туслан тайлах гэсэн ч тэр гараа савчин намайг түлхэсээр байсанд би бууж өгөн доош ус уухаар буув.
Тэдний хаалга дөнгөж онгойлгоход өглөөний цайны үнэр ханхалж өөрийн эрхгүй арааны шүлс асгарч байлаа.
Гал тогоонд нь орж ирэхэд Этан наашаа нуруугаа харуулан юм хийж байв.
Би чимээгүй ирэн сандал дээр суухад тэр намайг ирснийг мэдээгүй бололтой цаашаагаа харан юм хийсээр байлаа. Талх шарагчнаас талх миний хажууд гарахад тэр эргэж хараад намайг байгааг мэдээгүй болохоор огло үсрэн цочив.
"Лили. Чи хэзээ сэрсэн юм?" тэр гараа зүрхэндээ аваачин урт амьсгаа гаргаад надаас асуулаа.
"Нээх удаагүй ээ," би түүнд инээмсэглэн хэлэв.
"Толгой чинь зүгээр үү?"
"Жоохон базалж байна гэхдээ гайгүй байна. Харин Эллигийн хувьд мэдэхгүй л байна."
YOU ARE READING
Mockingbird (Дууссан)
RomanceМашин хөдөлж эхэлхэд удалгүй тэр хоёр ч мөн адил ярьж эхэллээ. Би тэднийг юу ярьж байгаа бол хэмээн чимээгүй харсаар. Ээж ярьж байсанаа надруу нүднийхээ булангаар хараад гар нь явж радио асаав. Би ямар сонсох биш дээ. Яриагаа нуугаад яахав дээ. ...