Хориннэгдүгээр бүлэг
Лили (Lily)
Утасны гэрэл хажууд гэрэлтэхэд би зочны өрөөнд зурагт үзэн сууж байлаа. Ээж өглөө ажилтай гэж гарсан ба өрөөндөө ганцаараа байхыг хүсээгүй учраас ядаж доор зурагт асаан чимээгүй гэртээ сонсохгүй ч дуу оруулахыг хүсэв.
Утасаа аван харвал Нико зурвас үлдээсэн байсан ба тэр гучин минутын дараа гэрийн гадаа ирнэ гэсэн байлаа.
Би хурдлан босч дээшээ өрөөрүүгээ ороод шүүгээгээ онгойлгон зогсов.
Өнөөдөр юу өмсдөг юм билээ. Орой юм чинь цамц болон өмд л өмссөн нь дээр байх.
Доороо хар бариу өмд өмсөж түүнийгээ кейттэй хослуулаад дээрээ нэгэн цамц өмсөн давхарлан нимгэхэн гадуур хувцас өмсөхөөр шийдлээ.
Нээх хүйтэн байхгүй байлгүй дээ.
Үсээ хоёр загасан шүлжин утас руу харвал Нико ирчихсэн байна хэмээн бичсэн байв.
Яг гарахын өмнө урууландаа жоохон бараан өнгийн уруулын будаг хөнгөн түрхээд доош гүйлээ.
Хууль бус уралдаанд явж магадгүй бүр цагдаад баригдаж магадгүй байсан ч өөрийн эрхгүй хөөрөх сэтгэл хүрч байв.
Магадгүй Никотой хамт байх учраас баярлаж байгаа байх.
Хаалга онгойлгон харвал Нико өөрийн өндөр биеэрээ бараг л хаалгыг дүүргэж байв. Дээрээ хар савхиа өмсөж хар өмд, бас хар мотоциклийн бээлий өмсөн бүх зүйл нь хар байлаа.
Би хаалга онгойлгоход хажууд нь түшин зогсож байсанаа болин надруу дулаахан инээмсэглэхэд зүрх хэмнэлээ алдах шиг санагдав.
"Чи сайхан харагдаж байна," хэмээхэд би урдаас нь инээмсэглэн,
"Чи өөрөө ч гэсэн их дажгүй харагдаж байна."
"Би мэднээ," гэж тэр хариулахад өөрийн эрхгүй инээд хүрч түүнийг түлхэхэд тэр ч мөн адил инээж арагш түлхэгдэж байгаа мэт нэг алхан холдоод буцаад байрандаа ирж зогслоо.
"Явцгаах уу?"
Би толгой дохиж дээрээ нимгэхэн күртик өмсөн гэрээ түгжин гарав.
Бид түүний машинд суун хамгаалалтын бүсээ зүүгээд уралдаан болж байгаа газрыг заах төхөөрөмжрүү харан явлаа.
YOU ARE READING
Mockingbird (Дууссан)
RomanceМашин хөдөлж эхэлхэд удалгүй тэр хоёр ч мөн адил ярьж эхэллээ. Би тэднийг юу ярьж байгаа бол хэмээн чимээгүй харсаар. Ээж ярьж байсанаа надруу нүднийхээ булангаар хараад гар нь явж радио асаав. Би ямар сонсох биш дээ. Яриагаа нуугаад яахав дээ. ...