Арванхоёрдугаар бүлэг
Лили (Lily)
"Миний охин тэгээд тарахаараа ээжрүүгээ залгаарай."
Би толгой дохин машинаас гарч цүнхээ үүрлээ.
Хүүхдүүд хажуугаар алхалан явж зарим нэг нь тэргэнцэртэй явж харагдана.
Би шинэ сургуулийнхаа өмнө ирэн нэрийг уншив.
Чикаго хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль.
Доошоогоо хөлрүүгээ харан алхасаар би бөөн юм болж сургалтын албыг нь олон хаалгыг нь тогшин оров.
Дотор нь том цонхны урд модон ширээн дээр нүдний шил зүүсэн дөч гарч яваа бололтой эмэгтэй сууж байлаа. Намайг орж ирснийг харангуутаа инээмсэглэн түүний урд байх сандал руу заав.
Би зөөлхөн алхан явж сандал дээр очин суугаад түүнрүү харлаа.
Түүний үс буржигар ч түүнийгээ дээрээ овоолон боосон бор үс, линз нь их зузаан болохоор нүд нь бараг шилээ дүүргэж байгаа мэт нүдний шил, бор тайван өнгөтэй бараг л шууд нүдийг нь л хараад тайвшрам нүдтэй байлаа.
Тэр дохионы хэл ашиглан ярьж эхлэв.
"Сайн уу, Лили Хоппер. Намайг Ванесса Борн гэдэг."
"Сайн байна уу, Хатагтай Борн."
"Намайг зүгээр Ванесса гэж дуудаарай. Чи өнөөдрөөс шилжин орж ирж байгаа тийм ээ."
Би зөөлхөн толгой дохив.
"Ээжтэй чинь ярьсан. Хамарсалтай байна."
"Зүгээр ээ. Болох л байсан байх."
Тэр инээмсэглэн,
"Энэ чиний хичээлийн хуваарь. Чи өмнө нь өөр шигээ хүмүүстэй таарч байсан уу?"
"Үгүй."
"Тэгвэл энд чам шиг зөндөө хүмүүс байх болно. Чи сонсголгүй хүүхдүүдийн ангид орно. Хичээлийг чинь дохионы хэл болон ам хоёр хамт ажиллах багш нар байна. Санаа зоволтгүй эхэндээ хэцүү юм шиг байх ч. Удалгүй дасчихдаг юм."
Би толгой дохилоо.
"Ямар нэгэн асуудал, хүндрэл гарвал надад шууд хэлээрэй."
YOU ARE READING
Mockingbird (Дууссан)
RomanceМашин хөдөлж эхэлхэд удалгүй тэр хоёр ч мөн адил ярьж эхэллээ. Би тэднийг юу ярьж байгаа бол хэмээн чимээгүй харсаар. Ээж ярьж байсанаа надруу нүднийхээ булангаар хараад гар нь явж радио асаав. Би ямар сонсох биш дээ. Яриагаа нуугаад яахав дээ. ...