ЧИ

2.1K 171 6
                                    

Хоринтавдугаар бүлэг

Лили (Lily)

"Солих хувцас авсан уу?"

"Авсан. Сая Нико машиндаа хийчихсэн."

"Мөнгө авсан биз. Гэнэт мөнгө хэрэг болохвий дээ?"

Би түүний бүсэлхийгээр тэврээд,

"Ээжээ. Битгий санаа зовоо. Бүх зүйл хэвийн. Би таван хоног болоод л буцаад сэгсийчээд ороод ирнэ."

Миний хэлэхийг ойлгосон ээж инээмсэглэн хацар дээр минь үнсээд,

"Тийм шүү дээ. Миний охин чинь одоо том эмэгтэй хүн болсон. Санаа зовох хэрэг байхгүй. Тэгээд ч чамд Нико байгаа."

Би инээмсэглэн толгой дохиход машиндаа ачаагаа цэгцэлж дууссан Нико биднийг чиглэн алхан ирж байгаа үзэгдэв.

"Би одоо явахгүй бол орой очиж магадгүй. Бас Нико ядрах байх."

Ээж толгой дохин,

"Тийм шүү. Хэрвээ үнэхээр их ядраад байвал замдаа жижигхэн зочид буудалд хоночихгуюу?" гээд тэр нэг хөмсгөө өргөн ёжтой инээмсэглэн харлаа.

"Ээжээ," дуу байхгүй ч амаа хөдөлгөн түүнд хэлж ээжийг ийм юм яриад байгааг ойлгоход бэрх байв.

"За за. Тоглосон юм аа. Гэхдээ л үнэний ортой шүү. Хамгаалалт хэрэглээрэй. Би эмээ болоход хэтэрхий залуу байна," гэж хэлэхэд би ичэн нүүрээ нууна.

Удалгүй бүсэлхийгээр дулаан гар явж цахилгаан мэдрэгдэхэд би үүнийг хэн гэдгийг шууд танилаа.

Нико ээжрүү харж юм хэлэхэд ээж түүнд юм хэлж байгаа үзэгдлээ. Би тэднийг үлдээн дээгүүрээ гадуур хувцасаа өмсөн жижигхэн цүнхээ аваад гэрийн гадаа байх тэдэн дээр алхан очив.

"Одоо явахгүй бол болохгүй нь. Ээж би Никог залгуулнаа. Эсвэл зурвас бичээд явуулнаа. Битгий санаа зовоорой," гэж ээжид захиад бид салах ёс хийн Никогийн хар машинд орж суун хөдлөн явлаа.

-----

"Чи биенийхээ чилээг гаргамаар байна уу?" Нико замаас харцаа салган надаас асуулаа.

"Тэгвэл нэг дэлгүүрийн хажууд зогсчих. Жоохон ам баясгах юм авахгүй бол дуусчихлаа," хэмээн дууссан чихэрний уутруу хараад хэлэв.

Нико толгой дохиж бид шатахуун түгээгүүрийн хажууд зогслоо. Машинаас гарч нуруугаа тэнийлгэн уртаар амьсгаа аваад тэнгэрлүү харав.

Mockingbird (Дууссан)Where stories live. Discover now