Галзуурал...сэтгэцийн өвчин...ганцаардал...айдас,шаналал
Энэ бүгд хэзээнээс ч юм миний амьдралд хөл тавьчихсан, зогсоож үл чадах их хэмжээгээр тархи зүрхэнд минь тархаж, харанхуй буланд хөдөлгөөнгүй хүлсээр...Би өөрийгөө галзуурсан гэдэгт хэзээ ч итгэж байгаагүй, харин би өөрийгөө бусдаас өөр гэдэгт л итгэдэг...Тэдний харж чадахгүй, мэдэрч чадахгүй, хүрч чадахгүй зүйлсийг би чаддаг, эхэндээ энэ бүхнийг бусдад ойлгуулж тэднийг мэдээсэй, мэдрээсэй гэж хүсэж өөрийн харсан сонссон мэдэрсэн бүхнээ хэлдэг байлаа. ХАРИН тэд намайг яг адил харцаар харж нэг л үгийг бүгд хэлсэн юм...Галзуу амьтан!
Бүгд яг адил зүйлийг хэлж, ижил харцаар харна...Энэ ертөнц бүхэлдээ хуваагдчихсан мэт, энэ аварга том бөмбөрцгийн тал дээр би цор ганцаар, нөгөө талд нь энгийнээр сайхан амьдарч буй хүмүүс дүүрэн...
Өдөр бүр би өөрийн харанхуй буланд суудаг, нүдэнд минь харагдаж байгаа зүйл гэвэл ердөө будаг нь ховхорч буй цагаан хаалга...өөр юу ч алга...Гэвч энэ хэдхэн цаг л үргэлжлэх болно, хэдхэн цаг л тэсэх юм бол би гайхамшигтай нүүр тулан түүнийг бүх биеэрээ мэдэрч, цаг хугацаа зогсон ганцхан миний зүрхний цохилт л сонсогдож түнэр харанхуй гайхалтай зүйлсээр дүүрч дулаан элч биед минь мэдрэгдэхэд би өөрийгөө амьдарч байна гэдэгт жаргалтай байх болно...
2016 оны 10 сарын 8 Бямба гариг
Бүх бие минь шатаж буй мэт аймшигтай өвдөж байна, чихэнд түүний хоолой чангаар сонсогдож, нүдэнд тэрний минь аймшигтайгаар тарчлан хэвтэх нь харагдана...тоосонд дарагдсан хоосон өрөө шалнаасаа эхлэн цусаар будагдах нь аймшигтай...дэндүү аймшигтай болж эхлэнэ, чихээ дарж нүдээ аньсан ч энэ бүхэн үл арилна, үл замхрана...үргэлж намайг дагах болно, үүрд, магадгүй би үхсэн ч миний дэргэдээс хэзээ ч холдохгүй байх...5 жилийн турш жил бүрийн энэ өдөр дэндүү аймшигтай байх юм, Буланд чичрэн айдаст автан суухдаа өөдөөс минь хүйтэн хоосон харцаар ширтэн хөдөлгөөнгүй суух түүнээс харцаа огтхон салгасангүй, түүний бие, нүүр, гар нь тэр чигтээ цус болсон байх ба энэ хорвоогоос явахаасаа өмнө намайг хардаг байсан яг тэр харцаараа урдны адил ширтэн сууна...жил бүрийн энэ өдөр түүний сүнс бүхэл өдөржин миний өөдөөс харан суудаг, дараа нь ганц л зүйл хэлдэг
Би чамд хайтай! Үүрд хамт
биздээ Раин...
YOU ARE READING
[Дууссан]•HEMISPHERE• [Mongolian]
Romance🔅Түнэр харанхуй бөмбөрцгийн зөвхөн нэг талыг бүрхэх боловч түүнийг гэрэлтүүлж чадах цор ганц нь чи🔅