(5)~Хувирал~

1.4K 92 7
                                    

Цагийн зүү урагш хөдлөөд буцаад хойш ухарч дахин урагшилна...энэ нь 14:00-г заах ба яг тэндээ зогссоныг илтгэж байлаа.

Би Гайхамшгийн оронд цухуйж орсон ч бушуу өөрийгөө татаж аван буцаад харанхуй ертөнцдөө хөл тавьсан юм...магадгүй тэр сэтгэл зүрхийг минь хэсэгхэн зуур дулаацуулж чадсан байх, гэсэн ч би тийм жаргалыг яахан мэдэрч болох билээ

Бэкхён өглөө бүр бас шөнө дунд болоход хаалганы минь гадаа ирдэг, тэр ганц ч үг хэлдэггүй, харин хаалганы завсраар жижиг цаас шургуулчхаад явдаг...энэ бүхэн бид нэг зүйлийг мэдэрсэн тэр хачирхалтай өдрөөс хойш яг 25 хоног үргэлжилж байна.Жижиг ягаан, шар, улаан, өнгө өнгийн цаас хаалганы завсраар цухуйн орж ирээд шалан дээр зөөлөн буухад нь би шуудхан босч түүнийг газраас авах нь хэдийнээ зуршил болжээ...

"Өнөөдөр 2016 оны 11 сарын 25 анхны цас орж байна...хөвсгөр цагаан цас."

Тэр энэхүү богино захидлаараа үргэлж надад асар их зүйлийг хэлж ойлгуулж байгаад нь би ямагт гайхширч орхих юм...Харанхуй нөмөрч эхлэхэд би айдаст автах хэдий ч өмнөхөөсөө хавьгүй дээрдсэн гэдгээ мэдэж байна, учир нь урьдын адил чихэнд айдас хүргэм чимээ үл ялиг сонсогдоно мөн нүдээ аньхад хүртэл тодоос тод харагддаг байсан зүйлс бага багаар замхрах болсон...энэ магадгүй түүний л ач.
Харин би түүнээс л хамгийн ихээр зугтаж байна...би түүнд сайнаар нөлөөлөхгүй.

💠💠💠💠💠

Түүний бичсэн жижиг захидлыг эхнээс нь бүгдийн уншиж суутал хаалгыг хүчтэй тогшив.Би дотроо гайхаж байсан юм...гэтэл "Илгээмж авчирлаа" гэх нь тэр
Хаалгыг удаанаар нээхэд урд минь шуудангийн хувцастай эр зогсож байх ба намайг хараад бага зэрэг хачин харцаар ширтлээ.Тэр залуу надаас харцаа огтхон ч салгахгүй мөн ямар ч үйлдэл хийхгүй байгаа нь сонин...Гэтэл миний урд хэн нэгэн ирж зогсоод шуудан зөөгчөөс халхлах шиг болов, би бушуухан толгой өргөн хартал Бэкхён байсан юм хэдий надад зөвхөн нуруу нь харагдаж байсан ч би түүний үнэрийг хангалттай сайн мэднэ шүү дээ...

-Илгээмж өгөх гэж ирсэн бол хурдан өгчихөөд явсан нь дээр байх.

Бэкхён өнөөх залууд ийнхүү хэлээд дараа нь гартаа барьсан хайрцагтай зүйлийг нь аваад миний гараас татаад өрөөндөө орж ирлээ.

-Эрэгтэй хүний урд ингэж зогсож болдог юмуу?

Би түүнийг надруу нухацтай хараад бага зэрэг уурласан өнгөөр хэлэхэд л өөрийгөө өнгийж нэг харсан юм...Урт саарал цамц богино шорт,

[Дууссан]•HEMISPHERE• [Mongolian]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz