(10)-Асуултууд

1.3K 89 8
                                    

Үүрийн гэгээ орж, өвлийн сэрүүн салхи биеийг минь үлэг ялиг илэхэд нүдээ өөрийн эрхгүй нээхэд хүрлээ. Бэкхён цээж нүцгэн унтах ба хөнжил бараг бэлхүүснээс нь дээш хучигдаагүй байсан учир би түүнд ойртон хөнжлийг дээш татан биеийг нь хучин нөмрүүлэв, Хоолойтой зузаан цамц, бэлтгэлийн саарал ноосон өмд өмсөж цагаан өнгийн том ороолт зүүгээд гэрээс чимээгүйхэн гарлаа...Дөнгөж хаалгыг түлхэн гадагш гартал цэвэр бас сэрүүхэн агаарыг тааламжтайгаар цээж дүүрэн амьсгална, Байшингийн бүх талаас хориод алхам явахад л ой модоор хүрээлэгдсэн, мод бүр цасанд дарагдсан байх ба үндэс, мөчир салаа бүр нь цагаан өнгөөр будагдсан...Эргэн тойрон бүхэлдээ цагаан байх нь яг л Snow Wonderland ❄️ мэт санагдуулах юм...
Хөлийн минь мөр цасан дээр хэрхэн тогтож хойно үлдэхийг эргэж харан инээмсэглэн алхана, энэ гайхалтай дэлхий ертөнцөд хөлийн мөрөө үлдээж байна гэдэг надад үнэхээр сайхан санагдаж байв, би одоо л амьдарч байгаадаа жаргалтай болж, цааш амьдрах хүсэл тэмүүлэл мөрөөдөлтэй болж байх шиг...

-Цасан дээр мөрөө гаргаж тоглох нас чинь өнгөрсөн баймаар юм

Хажууд минь намайг ганц хөдөлгөгч, миний зүрхний цор ганц эзэн тэр хүний сайхан бас намуухан хоолой сонсогдож би саяхан үлдээсэн хөлийн мөрөөсөө харц салгаж чадав...Тэр миний зүгт харан гараа куртикныхээ халаасанд хийсээр хэдэн алхмын цаана зогсоно. Би шууд л түүн рүү хурдан алхаж эхлэхдээ нүднээс нь огт харц салгасангүй, намайг түүнд ойртож очиход Бэкхён гараа дэлгэн намайг хүлээн зогслоо, хүзүүгээр нь гараа оруулан тэвэрсэн даруй тэр миний бэлхүүсээр тэврэн өргөөд удаанаар эргэлдэн алхах нь нэн таатай...
Нүд нь тунгалаг бор, гялалзсан яг л сансар огторгуй дах хэдэн мянган од эрхэс үзэсгэлэнтэй гариг дотор нь оршиж байх шиг, Түүнийг хайрлах хайр минь энэ төрөлдөө ч хайрлаж дуусахааргүй их...Хэзээ ч дуусаж дундрахгүй байх, Бид энэ хорвоод үгүй болсон ч миний түүнийг гэх хайр яг л энэ хэвээр үүрд үлдэх болно. Үгнээс илүү надад бүхнийг ойлгуулж чаддаг түүний нүд рүү би уусан шингэж буй мэт удаанаар ширтэн зогссоор...

Хийж буй үйлдэлдээ Бэкхён өөрөө бяцхан жаал шиг чангаар инээж байлаа, Түүнийг инээхэд үзэгддэг бяцхан жаргалын оч зөвхөн миний нүдэнд л харагддаг, нүд нь жижигхэн болж чанга дуу цангинуулан хөхрөн инээх түүнийг харан зогсохдоо би ч мөн адил нүүрэндээ жаргалтай инээмсэглэл тодруулах аж...Түүнийг цас бөөрөнхийлөн, овоолж цасан хүн хийж байгааг харан зогсохдоо халаасанд байх утсаа гаргаж ирлээ, Сайхан мөчийг, сайхан дүр төрхийг хадгалаад авахыг хүссэн юм...Бэкхён өөрийнх нь зургийг дарж, хийж буй үйлдэл бүрийг нь анхааралтайгаар бичиж авч буйг хараахан мэдээгүй бололтой, хичээнгүйлэн анхааралтайгаар цасыг дээр дээрээс нь тавина...

[Дууссан]•HEMISPHERE• [Mongolian]Where stories live. Discover now