-Түүнтэй ойр байх хэрэггүй дээ, олон жил ийм байдалтай байна...анх энэ өрөөг түрээслэж эхлэхдээ их сэргэлэн цовоо охин байсан, гэнэт л...
-Түүнд юу тохиолдсон юм?...
-их аймшигтай зүйл болсон...хөөрхий охин маш их зовж байна даа...хэдэн жилийн өмнө тэр найз залуутайгаа энэ өрөөг түрээсэлдэг байсан, их сургуульд сурдаг байсан юм...удалгүй тэд их сонин болчихсон байнга хэрэлдэж муудалцах нь сонсогдож, заримдаа шил хагарах зэргийн чимээ хүртэл гарна...нэг орой ажлаа тараад иртэл цагдаа болон эмнэлэгийн хүмүүс ирчихсэн байсан, үнэхээр аймшигтай...түүний найз залуу дэндүү аймшигтайгаар үхсэн байсан, миний бодлоор тэд мансууруулах бодис юмуу танхай этгээдүүдтэй холбоотой байсан байх...Энэ жоохон охинд яг юу тохиолдсоныг хэн ч мэддэггүй юм, тэр энэ явдлаас хойш хэний ч итгэхгүй сонин зүйл таарсан болгондоо ярьж, ганцаараа ямар нэг зүйлтэй яриад л өөрийгөө зүсэж гэмтээдэг болчихсон...ТҮҮНЭЭС БҮГД ЗУГТДАГ... чи ч бас хол байсан нь дээр
Тэдний яриа чихэнд дээр минь хашгирч буй мэт маш чанга сонсогдож байсан ч би юу ч хийж чадсангүй, гар хөл бие минь надад нэгэнт захирагдахаа болжээ...би зөвхөн бодож л чадах бололтой, ядаж л ухаан санаа минь эрүүл гэж найдаж байна. Хаалттай хөшигний завсраар нарны гэрэл бага зэрэг тусаж байлаа, дахин нэг шинэ өглөө эхэлснийг илтгэж байгаа хэрэг...
Даарч мөс шиг хүйтэн болсон хөл дээрээ тэр залуугийн хүрмийг зөөлхөн хуучин тавив, даарах...энэ мэдрэмжийг би мэдэрч байна...🔅🔅🔅🔅🔅🔅
Байрны эзэн эгчийн чанга дуугаар
"Илгээмж ирлээ, үүдэнд чинь орхилоо шүү" гэж хэлэхийг сонсоод дөнгөж алган дээрээ тавьсан цагаан нунтгийг буцаан жижиг уутанд нь хийгээд дээш удаанаар өндийлөө. Хөл дээрээ босч алхах надад дэндүү хүнд, аймшигтай хэцүү байх юм.
Хаалгыг зөөлхөн татан нээгээд бор шалан дээр жижиг хайрцагтай зүйл харагдав, Гараа маш удаан доошлуулж бага зэрэг бөхийгөөд тэрхүү хайрцагтай зүйлд хүрч чадсан юм...Нүдний буланд ямар нэг зүйл хөдөлж чимээ гарахад толгойгоо багахан эргүүлэн хартал хэдэн өдрийн өмнө миний өрөөнд хүчээр орж ирсэн залуу миний зүг харсаар зогсож байлаа...би түүний харцнаас намайг өрөвдөж буйг нь мэдэрсэн,
Эргэж харан хаалгаа түгжээд шууд л хаалгыг налан доош суув, бүх хүч тэнхээ, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл минь түүнтэй хамт явчихсан...одоо надад тэр гээд хэлчихээр юу л алга, турж эцсэн бие, цонхийж өнгөө алдсан царай, битүү зүсэгдсэн гар хөл...
KAMU SEDANG MEMBACA
[Дууссан]•HEMISPHERE• [Mongolian]
Romansa🔅Түнэр харанхуй бөмбөрцгийн зөвхөн нэг талыг бүрхэх боловч түүнийг гэрэлтүүлж чадах цор ганц нь чи🔅