Түүнгүйгээр өнгөрүүлсэн 7 дахь Бямба гаригийн өглөө намуухан салхи үлээж, нар тэнгэрт мандсан байх ба гэрлээрээ бүхий л дэлхийг тодоор гэрэлтүүлнэ...Сургуулиас гарах өргөдлөө өгчихсөн болохоор түүнийг харах боломж бүүр л үгүй болжээ, магадгүй тэр эндээс ч мөн нүүчихсэн байх. Өчигдөрхөн эмнэлэгт очиж үзүүлсэн би одоо хэр нь өвдөж сууна, ямар ч эдгэрэх боломжгүй байх, цаашид амьдрах хугацаа улам багасаж буйг би мэдэрдэг . Яг ингээд үхэхээ мэдээд ирэхээр дургүй зүйлс хүртэл сайхан санагдах нь хачирхалтай...
Хоёр өдрийн дараа хагалгаанд орохоор болсон, хагалгаа амжилттай болох магадлал маш бага байгааг би мэдэх ч дахин түүнийгээ харж, хайрлахын тулд азаа үзэх хэрэгтэй шүү дээ.
Энэ өдрүүд яг л хуучин шиг...хажууд минь хэн ч байхгүй, сэтгэл өвдөж, хоосон өрөөндөө хэвтэнэ.
Өглөөхөн тэнгэр цэлмэг, нар тод гэрэлтэж байсан атлаа. 14 цаг болоход бага багаар бараан үйлс тэнгэрт хуралдаж, бороон дуслаа үе үе унагаж гунигт ертөнцийг эргүүлэн авчрах нь тэр, Хаалгыг налсаар цонхоор тэнгэрийг ажин суулаа. Гэтэл гэнэт зүүн мөрийг минь даган нэгэн цаас газарт буув. Би гараа удаанаар хөдөлгөж газарт унасан цэнхэр өнгийн жижиг цаасыг дэлгэн үзтэл "гадаа шиврээ бороо орж байна..." гэсэн байх аж...энэ үгс нулимсыг минь урсгаж чадсан юм, хуучны өдрүүд нүдэнд зурайн үзэгдэнэ. Тэр минь өдөр бүр өөр өнгийн цаасан дээр ямар нэгэн сайхан зүйлс бичиж хаалганы завсраар оруулдаг байж билээ...
Цаасан дээр нулимс дуслахад би дээш өндийж хаалга руу харж зогсох нь тэр..Нулимс уруулд хүрж, бага зэрэг амтагдана, Хаалганы бариул дээр гараа тавьж доош даран удаанаар хаалгыг нээв
Хаалганы нээгдэж зай гаргах хэмжээ бүр надад хэд дахин сунгасан мэт урт санагдлаа.Хүрэн цамц цухуйж эхэлтэл би хэрхэн амьсгалж байгаагаа мэдэхгүй мөн хараагаа алдах шиг нүд харанхуйлж дотор давчдаж байна...Бэкхёны үсний өнгө ахиад л өөрчлөгджээ, энэ удаад шаргал хэрнээ бор болсон байв, Түүнийг миний нүд рүү ширтэн зогсоход би гараа чанга атгаж түргэн амьсгална."Сайн байсан биздээ? "
Тэр доош хальт хараад надад ийнхүү хэлэн хөнгөн инээмсэглэлээ. Би түүний үйлдэл бүрийг анхааралтай ажиж, харцаа тогтооно"тийм ээ...чи дажгүй юу"
"Тийм байх..."
Бид өөр зүйл ярьсангүй зөвхөн нэгнээ ширтэн зогсох аж..."түр хамт байж өгөөч...Раинаа"
"Түр?...хамт?..."
Бид цэцэрлэгээр чимээгүй л алхах ба хүн ч цөөн байсан юм...өвдөж байсан ч би түүнд мэдэгдэх ёсгүй учраас тэвчиж байлаа, Бэкхён хажууд урд зурайх урт замыг харсаар хааяа нэг санаа алдан алхаж байв...Түүнд удахгүй хагалгаанд орох талаар хэлэхгүй байх нь зөв шийдвэр гэж бодож байна, Бэкхён намайг хүнд өвчин туссаныг ч мэдэхгүй байгаа шүү дээ.
ESTÁS LEYENDO
[Дууссан]•HEMISPHERE• [Mongolian]
Romance🔅Түнэр харанхуй бөмбөрцгийн зөвхөн нэг талыг бүрхэх боловч түүнийг гэрэлтүүлж чадах цор ганц нь чи🔅