Хачин сонин мэдрэмж биеийг минь бүрхээд байлаа... дулаахан, амар амгалан, гэгээлэг, ер бусын гээч нь энэ л байх, ямар нэг хар тамхи мансууралгүйгээр сайхан мэдрэмж төрөх нь гайхамшиг гэлтэй...
Нүдээ удаанаар нээж эргэн тойрныг хараад л ойлгох шиг болов. Би унтсан байна...урд өмнө нь ингэж тайван унтаж үзсэнгүй, ямар гайхамшиг нь тохиосон юм бүү мэд...үнэн гэвэл би тэр нэгэн хүний дулаан хөнжилд, ямар ч мансууралгүй, ямар ч аймшигтай чимээ,дүр зураглалгүй, зүгээр л бусдын адил нүдээ аниад унтсан байна...
Сая л би өөрийгөө галзуурсан гэдэгт итгэж эхлэх шиг болов.Учир нь энэ яг л диваажин шиг санагдсан юм, би диваажин гэж ямар болох цаашлаад хаана байдаг, яаж очдог гээд юуг нь ч мэдэхгүй...гэсэн ч энэ газар надад яг л диваажин гэгч зүйл шиг санагдаж байлаа, нар гэрлээ энэ өрөөний өнцөг булан бүрт үзэсгэлэнтэйгээр тусгаж өрөөнд байх бүхий л зүйл сайхан харагдана...дулаахан зөөлөн, сайхан үнэртэй энэ хөнжил илүү хүчтэй мэдрэгдэж байлаа
-Сэрчихсэн үү?, унтаж чадсан биздээ
Тэр цагаан сул фудволк болон саарал бэлтгэлийн өмд өмсчихсөн ариун цэврийн өрөөнөөс гарч ирэв, хачирхалтай нь би түүнээс анх уулзсанаасаа ч ихээр санаа зовж, зугтмаар санагдсан юм...яагаад гэдгийг мэдэхгүй нь.
-Яагаад ингэж аймар харцаар хараад байгаа юм бэ? Надаас айсаар л байна уу...
Гэтэл тэр гэнэт л инээмсэглэж хэлээд орны доод хэсэгт суучихав, нэг гараараа тулж суугаад над руу харлаа...би ямар ч үг хэлсэнгүй, зүгээр л түүнийг бас харна...энэ бүхэн үргэлжилсээр л, би түүний тэр миний нүд рүү ширтсээр, яг л бид харцаараа ярилцаж, ойлголцоод байх шиг.
Ямар нэг татах хүч нөлөөлөөд байна уу гэлтэй би түүнээс харцаа салгаж чадахгүй байлаа, бараг л хүчээр харцаа өөр газарт чиглүүлээд орноос боссон юм.
Хаалганы бариул дээр гараа тавихтай зэрэгцэн түүний хоолой дахин чихэнд минь хүрлээ-Раин...
Дахиад л өнөөх хачин сонин мэдрэмж...энэ мэдрэмжээс болоод би түүнээс улам их зугтахыг хүсэхэд хүрч байна.Хаалгаар гаран хаасан даруйд дотор минь ямар нэг зүйл хэвийн биш байсан юм.
Харахад л хүйт оргим хаалганыхаа зүг чиглэн удаанаар алхана...төмөр бариулаас атгаж хаалгыг нээтэл өнөөх л хар дарсан зүүд минь намайг баяртайгаар угтаж авах нь тэр...харанхуй төдийгүй хүйтэн мөн аймшигтай энэ өрөөнөөс өөр очих газар надад үгүй...Байз! Би дахиад л өөр зүйлийг мэдэрчихэж, анхны удаа! Энэ бол анхны удаа энэхүү өрөөг ийм аймшигтай муухайгаар мэдэрч байгаа явдал...
KAMU SEDANG MEMBACA
[Дууссан]•HEMISPHERE• [Mongolian]
Romansa🔅Түнэр харанхуй бөмбөрцгийн зөвхөн нэг талыг бүрхэх боловч түүнийг гэрэлтүүлж чадах цор ганц нь чи🔅