Дуу нь зургаа хажуу тийш гүйлгэвэл байгаа шүү, сонсоод уншихыг санал болгож байна✨🎶
Хүний сэтгэл, зөн совин, мэдрэмж гэх зүйлд би хэзээнээс итгэж байгаагүй юмсан...Харин Бэкхёныг анх харсан өдрөөс л амьдралд минь цоо шинэ зам тавигдаж эхэлсэн, маш олон салаа зам...тэр бүхэн сайхан зүйлд чиглүүлж байсан юм, гайхалтай шинэ содон сайхан бүхнийг би зөвхөн түүнээс л мэдэрч чаддагтаа гайхна, Гэвч эдгээр жаргаж үзсэн өдрүүд, сайхан бүхнийг мэдэрсэн хором бүхэн хожим гашуун харуусал болох вий гэхээс айж байна би...
Бэкхёны нүд рүү минь харах харц бүрийг, нэрийг минь хэлэх тэр авиа бүхнийг зүрхэндээ үүрд хадгалж, санаж явах болно, Энэ нэг л түгшүүртэй мэдрэмж...энэ мэдрэмж намайг салахгүй дагах болж, бүх зүйл дуусах гэж байгаа мэт, хагацах гэж буй мэт, эцсийнх юм шиг санагдах энэ аймшигтай мэдрэмж.Энэ өнөөх зөн совин гээч нь биш байгаа...Хажууд минь тайван амьсгалан унтах түүнийгээ харахад нүдэнд нулимс дүүрч байлаа...Бидэнд ямар нэг зүйл тохиолдох вий гэж хором бүр сандарч, зүрх өвдөж байв, Тэр минь саяхан хүрэн бор өнгийн үстэй байсан ч яг одоо хажууд минь хар гялалзсан үстэй хэвтэж байх аж...
Тэр бүр их сэтгэл татам, харц булаам болжээ, Ганц хором сэмхэн харахад бүхий л эд эс, бие махбод эрч хүчээр дүүрч, зүрх сэтгэл дулаан хайрын илчээр бүрхэгдэнэ...
Түүнийг энэ хорвоод алхаж, амьсгалж, сайхан муухай бүхнийг харж байгаад үнэхээр их талархах юм...Яаж үүнээс илүүг хүсч зүрхлэх билээ.Түүнийг гэнэтхэн гараас минь татан цээжиндээ хэвтүүлэхэд би гараараа чанга орон тэвэрч сайхан үнэрийг нь тайвнаар удаан үнэртлээ, Бэкхёны урт хуруунууд үсийг минь зөөлнөөр илж, булбрай уруул нь духан дээр алгуурхан үнсэв...Зүрх минь хүчтэй цохилж, түүний зүрхний цохилт чихэнд тод дуулдаж биед минь мэдрэгдэнэ, Би аажмаар түүний цээжнээс толгойгоо холдуулан зүрхэн хэсэгт нь уруулаа нааж зөөлнөөр үнслээ. Түүний зүрх цохилж байна гэдэг надад хэчнээн үнэ цэнэтэй гээч...миний зүрх биш түүний зүрх миний хувьд хамгаас эрхэм нандин
Бэкхёны цээжинд нулимс дуслахад тэр хацраас минь барьсаар өөр рүү гээ харуулав, түүний нүд бага зэрэг сэтгэл зовнил, гайхшралыг агуулсан байх ба нулимсыг минь зөөлнөөр арчаад өөртөө нааж аажмаар тэвэрлээ
-Юу болоо вэ Раинаа...-Би чамайг хайрлаж байна...
Бэкхён үсийг минь илж урагш хойш бага зэрэг найган хөдлөн дулаахнаар тэврэн суухдаа намуухан дуу аялж эхэллээ "Намайг өөрчилсөн чамд би хайртай, Хэнээс ч би чиний хайрыг олохгүй ээ, Чи минь надад хайраараа үлдээч, Амлаж өгсөн итгэл хайрыг гашуун харуусалд бүү өгөөч, Чамаас би хэзээ ч явахгүй ээ"
JE LEEST
[Дууссан]•HEMISPHERE• [Mongolian]
Romantiek🔅Түнэр харанхуй бөмбөрцгийн зөвхөн нэг талыг бүрхэх боловч түүнийг гэрэлтүүлж чадах цор ганц нь чи🔅