Цаасан дээрх үгсийг дахин дахин эхнээс нь уншиж гартаа барин суухад минь Бэкхёнтой хамт өнгөрүүлсэн хором мөч бүр нүдэнд үзэгдэж байлаа...Түүний инээмсэглэл, сайхан хоолой, биед минь хүрэх хүрэлт, амнаас нь гарах авиа бүхэн чихэнд чангаар сонсогдож, мэдрэгдэж байна
Оройн 7 цагийн үед өрөөнийхөө цонхоор харанхуйд дарагдсан гадаах талбайг харна, ганц өндөр шон бүхий гэрэл орчныг бүдэг гэрэлтүүлэх ч нэг л гунигтай харагдаж байлаа.Цагаан өнгийн зузаан цамцаа нөмрөн суух ба одоог хүртэл өнөөх урилга бодогдсоор...
Магадгүй би очих хэрэгтэй байх, энэ сүүлийнх байж мэднэ. Түүнийгээ харах сүүлийн боломж байх, аз жаргалтайгаар инээмсэглэж зогсохыг нь харах эцсийн боломж.Дотор давчдаж тайван биш байсан учраас хэсэг гарахаар болон Шатаар доош бууж явтал байрны эзэн эгч гартаа тортой зүйлс барьсаар гарч ирж байлаа, би удаанаар хажууд нь очоод гаран дахь зүйлсийг аван дээш өгстөл тэр хөнгөхөн инээв. Энэ эгч дэндүү сайхан сэтгэлтэй эмэгтэй...надад мөн ч их тусалж байна даа, энэ сайн хүмүүсийн ачийг ч хариулж, ямар ч сайхан дурсамж үлдээлгүй явна гэж бодохоор л...
Хаалганых нь гадна ирэхэд эгч намайг гэртээ ороод гарахыг хүслээ, би ч татгалзсангүй...боломж олдож байгаа дээр түүнд баярласан сэтгэлээ илэрхийлж бас уучлал гуйхыг хүссэн юм.
Жижиг буйдангийн ирмэгт суун өрөөн доторхыг гүйлгэн харж байтал тэр гартаа жижиг шаазан аягатай кофе барьсаар ирлээ. Одоо хараад байхад тэр их цэмцгэр, цэвэрхэн бас донжтой эмэгтэй юм...Богино Үсээ хээнцэр сүлжжээ, өмссөн цамц болон сул өмд нь нэг л загварлаг харагдана. 40 настай дөнгөж золгож буй мэт санагдлаа."чамайг өөрчлөгдөж байгааг харах сайхан байна шүү"
"тийм гэж үү...гунигтай ч би буцаад харанхуй ертөнц рүү орох бололтой"
"Эелдэг залуу та хоёрт ямар нэг зүйл болоо юу?"
"эелдэг залуу?...Бэкхён?"
Би түүнд бага зэрэг асуусан өнгөөр хэлэхэд, тэр зөвхөн зөөлнөөр толгой дохив"би их нүгэлтэй хүн юм шиг байна...хүн бүрт гай дуудаж авчирдаг, бүх буруу зүйлс надаас л болдог"
Үүний дараа би доош харан үл ялиг санаа алдаж, гараа зөөлөн атгасан юм...Гэтэл атгасан гарыг минь эгч зөөлөн бариад илэх нь тэр, ямар дулаахан дотно мэдрэмж вэ, яг л ээж шиг минь..."зүрх нэгэндээ тэмүүлж байхад бусад зүйл огт хамаагүй байдаг юм..."
Энэ үгийг сонсоод би түүн рүү ширтлээ, гэнэт л зүрх хүчтэй цохилж адреналин ихээр ялгарч буй мэт санагдаж эхлэв.
Энэ л надад дутагдаад байж...энэ л үг. Хэтэрхий хувиа хичээсэн боловч би эцсийн амьсгал авах мөч хүртлээ түүний дэргэд л байхыг хүсэж байна.
YOU ARE READING
[Дууссан]•HEMISPHERE• [Mongolian]
Romance🔅Түнэр харанхуй бөмбөрцгийн зөвхөн нэг талыг бүрхэх боловч түүнийг гэрэлтүүлж чадах цор ганц нь чи🔅