(3)~Who Are you~

1.7K 106 14
                                    

Айдас хүргэм бодит байдлаас түр ч болов холдуулж бие сэтгэлд минь амар амгалан тайвшралыг мэдрүүлж өгдөг ганц зүйл бол "хар тамхи"...яг одоо бие минь түүнийг нэхэн хүсэж, шунаж байна.Гэвч энэ хоосон хүйтэн өрөөний хаана ч эрээд олсонгүй, цагийн зүү хөдлөх тусам шатаж буй мэт аймшигтай их өвдөлт биеэр хүчтэй тархаж, газарт хэвтэн биеэ чангаллаа...Өөр сонголт алга, би яг одоо л хэрэглэхгүй бол үхэх бололтой
Хөл дээрээ арай хийн зогсож маш удаанаар өрөөнөөс гарав, зүүн тийш эргэн булангийн хүрэн хаалганы урд ирээд хэсэг зогслоо.Хоёр удаа аяархан тогшин арван сэкунд орчим чимээ чагнаж зогссон ч ямар ч чимээ үл сонсогдоно, дахин өмнөхөөсөө арай хүчтэй тогштол удалгүй хаалга нээгдэж харин би газарт унасан юм, хөл дээрээ зогсох ямар ч хүч тэнхэл надад алга...

-Зүгээр үү?
Гэсээр тэр миний мөрнөөс барин өөдөөс харан сууж байв, би түүний гарыг өөрөөсөө холдуулаад толгой дохиход тэр залуу дэргэдээс минь холдож дээш болон зогслоо.

Газарт гараараа тулан босох гэсэн ч хөл гар гээд бие минь бүхэлдээ янгинан өвдөж, тарчлааж байлаа.Босох гэж бага зэрэг өндийгөөд л дахин газарт унаад байсанд өвдгөө тэврэн доош харан суув, Гэтэл дулаахан гар хөлний доогуур орж ирэн намайг өргөн тэврэх нь тэр...Миний өрөөнд орж ирсэн даруйдаа тэр намайг буланд байх модон сандал дээр суулгаад өөрөө урд минь ямар нэг зүйл хүлээж байгаа мэт зогсов

-Хэлэх зүйл байгаа юм уу?
Би түүнийг ийнхүү асуухад нь юу ч хэлсэнгүй гэтэл тэр дахиад энэ асуултаа давтан асуухад би ахиад л юу ч дугарч чадахгүй суусаар...

Хаалгыг татан гарах гэхэд нь би түүний гараас сулхан барьж амжив

-На..над..надад туслаа...ч

-Юунд???

Би түүний нүд рүү итгэлгүй, шаналсан харцаар ширтэн сууна...удалгүй тэр миний өмнө явган суугаад мөн адил нүд рүү минь ширтлээ

-Юу юм?

-Мөнгө... маш аяархан доош харан хэлэв

-мөнгө???...хэд хэрэгтэй юм

-мэдэхгүй байна
би үнэхээр надад хэд хэрэгтэй байгааг мэдэхгүй байсан юм, хамгийн сүүлд тэднээс худалдаж авахад өөрт байсан бүх мөнгөө газарт хаяад гарсан

-Юунд хэрэглэх гэсэн юм? Чи хэлвэл би чамд хэд хэрэгтэй байгааг мэдэж магадгүй...

Яагаад ч юм түүнд хэлэхээс ичиж санаа зовох шиг...

-Хамт яваад авч өгч туслаач...

Тэр хэсэг над руу харж байгаад зөвшөөрөв, би шуудхан сандлаас өндийн хаалгаар гартал

[Дууссан]•HEMISPHERE• [Mongolian]Where stories live. Discover now