Миний нүд гайхшралын харцаар дүүрч, дотор ямар нэг түгшүүртэй мэдрэмж төрж эхлэв. Түүний сая хэлсэн үг намайг хэсэгхэн зуурт сандаргасан юм
-Сургууль? Чи надаар тоглож байгаа байлгүйдээ Бэкхён...
-Үгүй ээ, би жинхэнээсээ хэлж байна. Чи боловсролтой болох хэрэгтэй, тэгээд ч олон хүнтэй харьцаж, их зүйл сурах юм бол чи энэ аймшигтай зүйлээс бүр мөсөн холдоно Раин!
-Би хүсэхгүй байна...
-Гуйж байна...би чамтай хамт байна
Түүний надруу харах харцнаас болж би эсэргүүцэж чадсангүй , зүгээр л санаа алдаж зогстол Бэкхён намайг зөөлхөн татаад тэвэрлээ.
🔅🔅🔅🔅🔅🔅
Бэкхёныг их сургуулийн төгсөх курсын оюутан гэж би мэддэггүй байж. Тэр миний үнэмлэх болон хэрэгтэй бичиг баримтыг аваад гарсан юм. 1 цаг...2 цаг түүний өрөөнд ганцаараа суухад өмнө нь ямар байсан яг тэр үедээ буцаж очсон мэт гуниг, ганцаардлыг мэдэрч байлаа. Гэрлийг нь асаагаагүй харанхуй өрөөнд гэнэт чимээ гарахад би хаалганы зүг харав. Бэкхён түлхүүрээ эргүүлж хаалгыг нээсээр орж ирэхэд би харанхуй нүхнээс гарч ирэх шиг л хэтэрхий их жаргалыг мэдрэх нь тэр...Түүний гадуур хувцсан дээр бага зэрэг цас тогтсон байх ба хамар нь ягаарчихсан үнэхээр эгдүүтэй харагдаж байлаа, би орноос хурдхан босоод түүний хүзүүгээр гараа оруулан чанга тэвэртэл цамц норж байгааг би мэдэрсэн ч түүнээс холдсонгүй
-Яасан бэ Раин?
-Би чамайг их саналаа...
Гэж хэлээд түүнд улам наалдтал тэр хөнгөхөн инээмсэглээд намайг өрөөсөө бага зэрэг холдуулаад гадуур хувцсаа тайлан өлгүүрт өлгөсөн даруйдаа намайг татан чанга тэвэрлээ.-Би ч бас...санасан
Би түүний хүзүүнд нүүрээ наан тэвэрч байхдаа сайхан үнэрийг нь цээж дүүртэл үнэртэж байлаа.-Ингэхэд...чи сурдаг байж яагаад хичээлдээ явдаггүй байсан юм?
-Амралт эхэлчихсэн, хоёр хоногийн дараагаас хичээл эхэлнэ.
-Тэгэхээр чамайг сайн харж чадахгүй болохнээ...
Би хөнгөхөн санаа алдаад орон дээр очин суухад минь тэр инээж миний хацар дээр үнсчихэв.-Хоёулаа өдөр бүр бүүр маш олон цаг хамт байх болно...чамайг сургуульд оруулах бүтчихсэн, сайхан биш гэж үү?
Би нэг хөлөө нугалж орон дээр тавиад хажуу тийш харан суугаад түүн рүү гайхсан харцаар харав, Учир нь энэ нөхцөлд ямар байх ёстойг ойлгосонгүй...баярлаж байгаа хэрнээ гунигтай ч юм шиг
VOCÊ ESTÁ LENDO
[Дууссан]•HEMISPHERE• [Mongolian]
Romance🔅Түнэр харанхуй бөмбөрцгийн зөвхөн нэг талыг бүрхэх боловч түүнийг гэрэлтүүлж чадах цор ганц нь чи🔅